өдөр
шөнө
×

Х.Бадамсүрэн, Т.Батмөнх нар платинум картаар төлбөр тооцоогоо хийж, картынх нь төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж барагдуулж байна

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд тусгай эрхтэй платинум карт ашиглаж, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоогоо төлдөг бөгөөд төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүгээс барагдуулдаг юм байна.

Тухайлбал, 2019 оны 11-р сарын 21-ний өдөр “Х.Бадамсүрэн, Платинум карт 2019 оны 10-р сарын зарцуулалтын төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 6 сая 46 мянган төгрөгийн шилжүүлэг хийгджээ.

Эндээс харвал тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2019 оны 10 сард ийм хэмжээний мөнгөөр төлбөр тооцоо хийж, идэж уусан бололтой.

Мөн 2019 оны 9 сарын 4-ний өдөр “Т.Батмөнх” гэх хүлээн авагчтай данс руу “кредит карт 2019 оны 8-р сарын зарцуулалтын төлбөр” гэсэн утгатай 12 сая 300 мянган төгрөгийн шилжүүлгийг хийжээ.

Т.Батмөнх нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ажилладаг нэгэн юм байна. “Эрдэнэт үйлдвэр”–т 30 гаруй жил ажилласан хэмээн намтарт нь бичжээ.

Х.Бадамүрэн, Т.Батмөнх нь нар уг нь Эрдэнэт үйлдвэрээс тус бүр 10.000 ам.доллар буюу 27 орчим сая төгрөгийн цалин авдаг аж. Гэтэл үүн дээр сар бүр санхүүгийн тусгай эрхтэй картуудыг нэмбэл тэд сардаа Эрдэнэтээс 30 хол давсан сая төгрөгийн цалин урамшуулал авдаг болж таарч байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Дондог (203.91.115.55)
    Сарын 65 сая төгрөг авдаг
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
Top