"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрээс 102 сая төгрөг гаргуулж Торонтогийн их сургуульд суралцдаг оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн асуудал шүүмжлэл дагуулж байна.
Гэтэл тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр гэгч эмчилгээний төлбөр нэрээр Эрдэнэтээс их хэмжээний мөнгө гаргуулан авсан байжээ.
Тодруулбал тэрээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 219 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас Дэмбэрэлийн Дэлгэрбаярын эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авчээ.
Д.Дэлгэрбаяр нь нефтийн эдийн засагч, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй нэгэн бөгөөд 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны 4-р сард тушаал ахин орлогч захирал болсон байна. Гүйлгээний огноог харвал тэрээр орлогч захирал болсныхоо дараа ийнхүү эмчилгээний төлбөр нэртэй их хэмжээний мөнгийг гаргуулан авсан болох нь тодорхой байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (26)