"Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр Герман улсад эмчлүүлж байгаад ийнхүү 65 насандаа бурханд одлоо.
Ж.Оюунгэрэл нь Монголын бизнесийн салбарт олон жил ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн тод төлөөлөл төдийгүй улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хүчирхэг бизнесмэн нэгэн байлаа.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд, группийн хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (1)