Эрдэнэт үйлдвэрийн өмнөх удирдлагууд 2016 онд 56 сая төгрөгөөр массажны сандал авч байжээ. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг сандлуудыг хуучирсан гэж үзээд актлахыг үүрэгдсэн байна.
Ингээд дахин массажны сандал авахаар болж 2019 оны 9-р сарын 18-ны өдөр 57 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байгаа юм. Уг тендерт Медстар эрдэнэ ХХК ялж Эрдэнэт үйлдвэрт ТӨҮГ-т 52 сая төгрөгийн массажны сандлыг 2019 оны 12 дугаар сард нийлүүлсэн байна.
Х.Бадамсүрэнгийн ямба энэ хүрээд зогссонгүй. Тэрээр эртний хэв загвар бүхий үнэтэй тансаг мебель тавилга худалдан авахад Эрдэнэт үйлдвэрийн төсвөөс ихээхэн мөнгө зарлагадаж байгаагийн захын жишээ Minotti Luigi & Benigno брэндийн мебель тавилга худалдаж авсан асуудал юм.
42 сая төгрөгийн өртөг бүхий Minotti Luigi & Benigno брэндийн тавилгыг 2019 оны наймдугаар сард худалдаж аван төлбөрийг мөн оны наймдугаар сарын 8-ний өдөр Minotti Luigi & Benigno-ийн данс руу шилжүүлжээ.
Энэ бүхнээс харахад хэзээнээсээ л эрхтэн дархтануудын хамаарал бүхий аж ахуй нэгж компаниудыг угжиж ирсэн гэдгээрээ алдартай Эрдэнэт үйлдвэр өдгөө Х.Бадамсүрэн тэргүүтнүүдийн их бага тансаглалын төлбөр төлөөсийг төлдөг, ёроолгүй эрдэнэсийн сав болон хувирчээ.
Ёстой нөгөө сахил хүртээд шал дордов гэдэг шиг ганц саалийн үнээгээ төр мэдэлдээ авч Х.Бадамсүрэн мэтэд итгэж хариуцуулсны харгайгаар иймэрхүү тансаглалын төлбөрүүд тус үйлдвэрийн данснаас өдөр бүр гарч байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (30)