өдөр
шөнө
×

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралаар Н.Дэмбэрэлийг томилохоор болжээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн долоо хоногт, хэвлэлийн хурал хийж удирдлагуудаа огцрохыг шаардсан. Ингэхдээ нэн тэргүүнд Ерөнхий захирал Л.Нинжжамцын дур зоргоороо, ёс бус аашилсан, хууль зөрчсөн үйлдлүүдийг зогсоож, хөдөлмөрийн гэрээг нь цуцлахыг шаардаад байгаа билээ. Тэд телевизийн удирдлагууд цар тахлын үеэр далимдуулан ажилчдынхаа цалинг хассан ч  өөрсдийгөө урамшуулж, реклам зар сурталчилгааны орлого, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан. Мөн  ажлын байрны дарамт, хэвлэлийн хараат бус байдал, хээл хахууль, үндэслэлгүйгээр ажлаас халах, ажилчдаа тагнаж чагнах гэх мэт ёс бус зүйл их гарч байгааг дурдаж тоо баримттайгаар дэлгэсэн.

Ерөнхий захирал Л.Нинжжамц тэдний дэлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа ч огцрох нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь энэ үйл явдалтай зэрэгцээд дараагийн Ерөнхий захирлын нэр яригдаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан МҮОНТР-ийн дэд захирал асан Нинжийн Дэмбэрэлийг Ерөнхий захирлаар томилохоор болжээ.

Н.Дэмбэрэлийн хувьд өмнө нь Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.87)
    Хамт олоний санал асуулгаар Даргаа сонгож болдоггүй юм байх даа
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (192.82.73.215)
    balai avgai ogtsorch uran buteelchid setgel amar daramtgui ajlaa hiih nohtsol burdej dee ashguidee
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
  • Bold (202.9.40.155)
    Энэ бас ямар новшийн ац нь гараад ирэв ээ,ажилчдаас сугалаа сугалуулаад тавьчих хэн ч хийчихнэ
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • ккк (202.131.245.69)
    ккк бүр хэрэггүй. амаараа ажил хийдэг бөөн хоосон дүр. Намын томилгоог одоо зогсоож төрд ажиллаж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулж томилгоо хий.
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • i90 (124.158.64.47)
    1 teregnii 2 dugui
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
Top