өдөр
шөнө
×

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонголоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.10.19/  цахим хэлбэрээр болж ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонголоо. 

Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.

 ТУЗ-ийн  төрийн төлөөллийн гишүүнээр:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан
Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ

Хараат бус гишүүдээр:

Д.Батхишиг /шинээр/  
Ү.Амарбат /шинээр/ 
 П.Өлзийнаран /дахин сонгогдсон/ 
Х.Болор-Эрдэнэ /дахин сонгогдсон/ нарыг тус тус сонгожээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top