өдөр
шөнө
×

Д.Дагвадоржийн шунал 80 жилийн түүхтэй циркийг гудамжинд гаргаад зогсохгүй, барилгыг нь нурааж байж ханах нь ээ...

Асашёрюү Д.Дагвадорж 2007 онд Монголын үндэсний циркийг “Аса Константинг” ХХК-аараа дамжуулан менежментийн хувьчлал нэрээр хувьчлан авч байв. Тухайн үед тэрээр Монголын циркийг дэлхийн төвшинд гаргаж, байгаа байшинг нь арчилж тордоно гэх мэтээр аль сайхан амлалтыг өгч байлаа. Гэвч үүнээс хойш юу болсныг Монголчууд сайн мэдэж байгаа. Хамгийн харамсалтай нь Д.Дагвадорж тэргүүтнүүд үндэсний циркийг хувьчилж авснаас хойш 80 жилийн түүхтэй Монголын циркийн урлаг гудамжинд гарсан.

Тэр бүү хэл хувьчлалаас өмнө 44 байсан циркийн амьтад хувьчлалын дараа ор сураггүй алга болцгоожээ. Циркийн амьтад алга болсон шалтгааныг Д.Дагвадорж “Орос, Монголоос өөр амьтан тамладаг газар байхгүй. Тэр амьтад чинь хөгширч, элэгдээд үхдэг юм байгаа биз дээ” хэмээн тайлбарлаж байв.

Д.Дагвадорж үндэсний циркийг хувьчилж авснаас хойш циркийн барилга тэр аяараа шахуу түрээсийн байр болж хувирсан нь бас л худлаа биш. Цирк Д.Дагвадоржийн гараар орсон тэр үеэс эхлэн  асар богино хугацаанд машин угаалгын газар, банк, компьютер тоглоомын газар, баар ресторан, худалдаа үйлчилгээний газар болж хувирсан байдаг.

Бүр энэ байдлаас болж ШӨХТГ-ын дарга асан О.Магнай 2014 онд циркийн хэвийн үйл ажиллагааг сэргээхийг Д.Дагвадоржоос шаардаж төрд буцаан авах тухай асуудлыг хөндөж байлаа. Гэтэл Д.Дагвадорж чаддаг юм бол буцааж аваарай гэж тавлаж байв.

Тэгтэл өдгөө Д.Дагвадорж тэргүүтнүүдийн шунал Монголын циркийг гудамжинд хөөж гаргаад зогсохгүй байгаа ганц байшинг нь дотроос нь нураахад хүргэжээ.

Уг нь шинээр байгуулагдсан Соёлын яам Монголдоо цор ганц байгаа үндэсний циркийн барилгыг төрд буцааж авах тухай асуудлыг хөндөж эхэлж байв. Гэтэл төр булаагаад авах бий гэсэн шиг дотроос нь нураагаад нэг л шөнө үнсэн товорго болгохоор зэхэж байгаа нь харамсалтай.

Энэ бүхнээс харахад Аса аваргад анхнаасаа Монголын циркийн урлаг, үүх түүх шингэсэн өвөрмөгц шийдэлтэй барилга байгууламж нь биш хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг 35666м2 эзэмшил газар нь л юу юунаас илүү хэрэгтэй байсан юм болов уу даа.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Mongol hun (202.126.88.154)
    Ene nugelees arlyn abraga mini toirch chadahgui l baihaadAa Tsirkyn barilga ouroltsoogoor 40 garyi terbum bolj baina Iim dung turd tulsun uym uu???!!
    2020 оны 10 сарын 21 | Хариулах
  • хуц2 (103.10.23.186)
    зүгээр хуцацгаалгүй тэвчээртэй хүлээж бж болхгүй юу энэ нэг хачин сайтын мэдээний үгээр л бх юм яцан тархи толгойтой малнууд вэ
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (95.150.107.16)
    Энэ гахайг буудаж алаач бид их өөдгүй ард түмэн
    2020 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Буцааж өгсөн чинь дээр шүү. Юм байнга сайхнаараа байхгүй шүү
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (92.240.181.211)
    Бид яасан өрөвдөлтэй ард түмэн бэ урлаг соёлын арга хэмжээ авч чадахгүй түүнийгээ хамгаалж авч үлдэж чадахгүй
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.77)
    Asa аваргад өөр зөндөө боломж байгаа шүү дээ улсдаа ганцхан байгаа соёлын өвийг нурааж яг гэсэн юм бол их л нүгэл үйлдэж байна даа үр хүүхэд хойч үеийнхэн энэ үйлдэлд чинь хариу өгөх байлгүй дээ Энэ циркийн барилгагаүй бол үхлээ юу Давгадорж гуай...
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Монгол хүн (148.74.217.248)
    Энэ муу бүдүүн гахай угаасаа л өөдгүй амьтан, японоос хөөгдөөд ирээ биздээ, үхсэнийх нь аварга байдгийн, гавьяа шагнал байдаг бол хурааж авбал таарна
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • hun (202.21.104.178)
    ta nar shuum dagaj daljignaxaa bolitsgoo nuraax baisan bol gadnaas nuraana biz de mangaruudaa shinechilj bgaam bish uu
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
    • bibi(49.0.147.59)
      ene shunslyg yundaa omoorsiin
      2020 оны 10 сарын 16
  • Зочин (49.0.212.220)
    Сугар гэж нэг муруй амалсан шуналын тулам Токиод хэдэн өрөө байраар солио биз дээ.Сугар Дагваа 2 үхэхдээ аваад явахгүйгээс хойш болиоч.эцэг эх нь энэ тэнэг хүүхдүүддээ хэлээчээ
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • bbbb (202.21.115.218)
    nogoo heden tsirkchidni yaalaada gadnii oronluu heden haltar togrog haraal yawaa bizd corona geed hil haachihaar odoo yasan golson yum ni goldni ortsgoosnuu odoo tegeed yaahwdee ehneesni dugraagvi baij amaa hamhih hergteishdee herwee oor hvnii gart orson bol yalgaagvil zargdtsan odiud barilga svnderleeed baij baih bailgvi
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • h (49.0.135.174)
    arai ugui bailgui dee novsh yumaa. nugel n nudeeree garah vii dee. uiliin ur gj baidagiin gene lee
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Нараа (103.229.123.32)
    Ёстой ер нь доорх хүний ч хэлдэг үнэн. Нэг муу арлын улсын үндэсний спортын л аварга биздээ. Олимпоос алт улсдаа хэдийг авчирсан бсан ч ингэж танхайрч биднийг дээрэлхэж болохгүй. Бид , бидний ээж аавууд энэ сайхан урлагыг ирж үзэж биширч хүмүүжиж ирсэн буянтай газар. Дахиж ийм ордон энэ 50 жилдээ баригдаж чадахгүй. Тиймээс бидэнд буцаагаад өгчих. Хүүхдүүд минь үзэж биширч соёлоос хүмүүжил аваг. Харин чи өгөхгүй бол ЭЛЭГНИЙ ХАТУУРЛААР ҮХНЭ ШҮҮ. ЧИНИЙ АХ Ч БАС АДИЛ . ТА 2-т өлхөөн юм хийнэ шүү
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • ТӨРБАТ (192.82.67.14)
    Энэ нэг эргүү бөх ЕР НЬ ДОЛГОРСҮРЭНГИЙНХЭНД МОНГОЛЧУУД ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ ӨГЧ БОЛСОН ЮМ БУЦААЖ АВААЧ ДАВГАДОРЖ ЯМАР ИХ СПОРТООС ТӨРСӨН АВАРГА ЮМ УУ ҮГҮЙ НЭГ ҮНДЭСТНИЙ Л ҮНДЭСНИЙ СПОРТОД Л АМЖИЛТ ГАРГАСАН ТӨДИЙ ЮУНЫ ИХ АВАРГА ТЭНДЭЭ ОЛИГТОЙ БАЙЖ ЧАДААГҮЙ ХҮН ЗОДОЖ ХӨӨГДСӨН ИЙМ УВАЙГҮЙ НӨХӨР УЛСЫН ЦИРКИЙГ АВЧИХААД ОДОО ЯАЖ АЖИЛЛУУЛААД ЯВЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ЦИРКЧИД ЯМАРХАН НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ ТОГЛОЛТОО ХИЙЖ БАЙГААГ БҮГД ХАРЖ БАЙГАА ОДОО БУЦААЖ АВ ӨГ
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
  • Усан нүдэт (64.119.27.152)
    Өөрийнхөө мыг яах нь эзэнийх нь хэрэг
    2020 оны 10 сарын 16 | Хариулах
    • Цирк(66.181.161.59)
      Менежментийн хувьчлал гэдэг өмч нь төрийнх циркийг хэрхэн яаж ажиллуулах удирдлага нь хувийнх гэсэн үг. Энэ хүнциркийг ажиллуулаагүй буюу менежментийн хувьчлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул улс гэрээг цуцлах бүрэн эрхтэй.
      2020 оны 10 сарын 16
    • Зочин(103.229.123.32)
      Усан толгойт минь энэ ордон ард түмний ордон. Мэдэв үү мал минь. Тархиараа унасаар бгаад их хүн муутай болсон дураакуудын нэг өрөөсөн юм бна лдаа. Ганц таваг хоол ч хүнээр даалгачих гээл үнэгүй юмэнд нугасгүй сда бөхчүүдийн нэг л юм бналдаа
      2020 оны 10 сарын 16
Top