өдөр
шөнө
×

"Хар хашиныг хакерддаг болох нь холбогдох баримтуудаар батлагдлаа"

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, АН-ын гишүүн О.Чулуунбилэг, "Хэвтүүл" хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч А.Цэрэнбат тэргүүтэй хүмүүс өнөөдөр хар машинныг хакерддаг бүлэг хүмүүс байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр А.Цэрэнбат "Хар хашиныг хакерддаг нь энэ баримтуудаас тодорхой харагдаж байна. МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа 2, 3 хүн хакерддаг залуучуудтай холбогдож утсаар ярьж. Бид шүгэл үлээж энэ бүхнийг зарлаж байна. Энэ хурлын дараа маш олон асуудал биднийг чиглэж ирэх байх, гэсэн бид айхгүй.  Монгол төрд луйварчид биш цэвэр тунгалаг хүмүүс гараасай гэсэндээ бид хар машиныг хакерддаг бүлэг этгээдүүдийн бичлэгийг олж авснаа дэлгэж байгаа юм шүү. Сая тагнуулын 11 ажилтан ажлаасаа халагдсан. Энэ хүмүүс гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад хар машиныг хакердсан хэргийг олж мэдсэнээс болоод ажлаасаа халагдсан юм биш биз дээ гэж хардаж байна" гэв.

Мөн АН-ын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэг "УИХ-ын сонгуулиар тодорхой тойргуудад сонгогчдын саналыг луйвардсан гэдэг нь энэ бичлэгээр нотлогдож байна. Тэгвэл энэ ажлыг хийсэн хэсэг бусаг хүмүүс орон нутгийн сонгуулиар тодорхой тойргуудад, тодорхой хүмүүст луйврын аргаа санал болгоод яваад байна. Энэ санал болгож байгаа хүмүүс нь одоогийн МАН-ын эрх баригчид байна гэдэг нь үүгээр батлагдлаа. Утсаар яриад байгаа энэ хүмүүс "Тусгай программ байгаа. Хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид яг тэр чиглэлд нь ажиллана гэсэн үг" хэмээн тайлбарлаж байна. Хүмүүсийн барин тавин яриад байдаг хар машиныг хакерддаг гэдэг яриа чинь энд гарч байгаа юм. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан, шулуухан хэлэхэд өмнөх сонгуулийг ч хууль бусаар явуулсны баталгаа. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авч байгаа технологийн терроризм. Тиймээс бид энэ хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө энэ мэдээллийг хийж байгаа юм. 

Энэ асуудлаа цэгцлэхгүй бол хэдхэн хоногийн дараа гарах орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй ээ. Энэ хүмүүст хариуцлага тооцож, асуудлыг яаралтай цэгцлэхгүй бол Монголд Ардчилал гэдэг зүйл байхгүй болж байна. Үүнээс болж нийгмийн тогтворгүй уур амьсгал үүснэ" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.182.240)
    Манайх it гиихэн чадахгүй оросууд байгаа биз
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Ор (66.181.161.124)
    Хакерддаг чинь ми Энхболдоос гаралтай 2016
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Zocjin (202.126.88.52)
    Ene Enhbayarin utsan huuheldeinuud bugd hudal medeelel taraaj songuul uimuuleh gej baigaa yum ongorson songuuliar tegeedl bsan garaar toolood mon l adilhan bsan ene yariad baigaa luivarchidad buu itge
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
Top