өдөр
шөнө
×

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат 18 иргэнийг хууль зөрчиж, удирдах албан тушаалд томилжээ

Барилга, хот байгуулалтын яамны удирдлагуудын хийсэн хууль бус томилгоог хүчингүй болгох тухай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарчээ.

Тухайлбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат нь “Албан үүргийг түр хариуцуулах тухай” тушаал гаргаж БХБЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар М.Алтаншагайг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүчээр Ц.Ариунсанааг, Хот байгуулалтын хэлтсийн даргаар Д.Бэлэгсайханыг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ц.Гансүхийг, Салбарын хяналтын газрын даргаар Б.Сандуйжавыг , Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Энхбаатарыг, Хүний нөөц хариуцсан шинжээчээр Л.Оюунхорол нарын 18 иргэнийг Төрийн албаны тухай хууль зөрчин томилсон болох нь тогтоогджээ.  

Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар хуралдаанаар Барилга, Хот байгууллатын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд удирдах, гүйцэтгэх албан тушаалт томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн  23.2, 25.1, 27.1, 33.3, 42.1, 43.3, 43.4, 44.1, 44.3 заалтууд, холбогдох журмыг зөрчсөн болохыг тогтоосон байна.

Улмаар тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 18 албан хаагч, иргэдийг томилсон шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Барилга, Хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг Барилга, Хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатад үүрэг болгожээ.

Мөн тус тогтоолын биелэлтийг 2024 оны 4 сарын 19-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлж, хэрэгжилтийг тайлагнах, төрд учруулсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг Маргаан, хяналт шалгалтын асуудал эрхэлсэн гишүүн Б.Идэрчулуунд даалгажээ.

 

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385915134516} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 06 сарын 02 | Хариулах
Top