Хэн нь ч дарга нь, хэн ч нь ч тамга нь мэдэгдэхээ байсан АН-ынхны хувьд хэрхэхийг тэнгэр мэдсүгэй гэдэг шиг Дээд шүүхийн шийдвэрийг харсан шиг сууж байгаа ч олон нийт төсөөлж буй. Гэтэл яг үнэндээ бол нөхцөл байдал хэтэрхий ээдрээтэй, Лу. Гантөмөр нь ч бид Ганбат ч бүү хэл С.Эрдэнэ, Женко Баттулга нь ч тааварлах аргагүй байдалд ороод байгаа гэнэ.
Яагаад гэвэл Дээд шүүх шийдвэрлэнэ гэж өнгөн дээрээ харагдаж байгаа ч яг нарийн утгаараа бол Х.Нямбаатар хэмээх төлгөн коммунист асуудлыг шийдэх гэнэ. Нүүрсний хулгайгаас эхлээд нийтийн тээвэр хүртэл оролцохгүй юмгүй болсон Х.Нямбаатар намынхандаа хүртэл “АН-ын дарга хэн болдохыг намынхан нь мэддэггүй юм, би мэднэ” гэж томордог болж. Уг нь могой гурав тасравч гэдэг ч эсрэг намынхаа нэг сайдаар хувь заяагаа дэнслүүлэх дээрээ тулж байдаг АН ч гэж АН. Өмнөх хэргээрээ Хууль зүйн сайдад “бөлдөгдүүлсэн” С.Эрдэнэ юу ч хэлж чадахгүй хулгана залгисан могой шиг гүлдийж байгаа гэсэн.