өдөр
шөнө
×

Ямартай ч бид Ардчилсан улсынхаа иргэний эрх чөлөөг хамгаалдаг Ерөнхийлөгчтэй болжээ...

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АНХНЫ ХОРИГ  

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуульд Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьжээ. Энэ нь У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш жил гаруйн дараа бүрэн эрхийнхээ хүрээнд тавьж буй анхны хориг нь юм. Уг нь хувь хүнийхээ хувьд хамгийн их сошиал, цахим орчинд дахь дайралтын гол бай нь болдог хүн нь У.Хүрэлсүх өөрөө л дөө. Гэвч ардчилсан улсын ерөнхийлөгчийн үүрэг бол хүний эрхийг хүндэтгэн дээдлэх. Ардчиллын гол тунхаг болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх. Хувь хүний эрх эрх чөлөөг хамгаалсан зарчмыг гол болгож анхны хоригоо тавь байгаа нь энэ. Ямартай ч бид Ардчилсан улсынхаа иргэний эрх чөлөөг хамгаалдаг ерөнхийлөгчтэй болжээ.

ОНЦ БАЙДАЛ ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ БИШ

Оны өмнөхөн жагсаал оволзож, ордны хашаа нурааж. Олон түмний бухимдал дээд цэгтээ хүрэхэд "Онц байдал, онц байдал" гэсэн олон ч хүний шахалт ерөнхийлөгч дээр мөн л ирсэн. Тэр үед улсын ерөнхийлөгч хууль шүүхийнхэн та нар ажлаа хий. Хулгайч луйварчид аа шударгаар шүүгээд гаргаад ир. Би улсынхаа иргэдийн өөдөөс цэрэг цагдаа хөдөлгөдөг ерөнхийлөгч биш. Ямагт ард түмний талд ажиллах нь ардчилсан Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг. Онц байдал бол иргэдтэйгээ ойлголцох чадваргүй төрийн арчаагүй арга мухардсан мунхаг хүчирхийлэл юм. Ардчилсан Монгол улс ийм бүдүүлэг шийдлийг шүүрч авах дээрээ тулаагүй. Гэдгийг үг үйлдлээрээ харуулж "Онц байдал"- аас эрс татгалзаж төр иргэний хурцадмал зөрчилдөөнөөс улсаа аваад гарсан. 

ШХАБ БУЮУ БИЕ ДААСАН МОНГОЛ УЛС

Монгол улс ШХАБ-т элсэнэ элсэхгүй. ШХАБ-ын орнуудын зүгээс тус байгууллагад элсүүлэхээр нөлөөлж байна. Гэх яриа ойрын жилүүдэд улс төрийн хүрээнд их яригдаж. Зарим хэсэг бүлэг улс төрчдийн элсэхийг хүссэн ашиг сонирхол ил далд цухалзаж байсан гэхэд ч болно. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 9-р сард Самарканд хотод болсон ШХАБ-ын орнуудын хурал дээр 

-Манай улс нь ардчилсан улс бид иргэдийнхээ үзэл бодол, олонхын саналыг дээдэлдэг. Иймд Монгол улс цаашид ч ажиглагчийн байр сууриа хадгалах болно. Гэсэн нь Монголын улсынхаа ардчиллыг Ерөнхийлөгчийн хувь бүс нутаг гадаад орчинд улам бэхжүүлж ШХАБ-д Монгол улсын байр суурийн талаарх гадаад дотоод олон эргэлзээ, ашиг сонирхолд эрс шулуун хариуг өгч. Эцсийн цэгийг хатгаж чадсан. Монгол улс бол ямар нэгэн гадны нөлөөлөлд автахгүй. Бие даасан ардчилсан улс болж төлөвшиж чадсан гэдгийг одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ, Европын холбоо, АСЕМ, гээд олон улсын байгууллагуудад нотлон харуулаар байна. Магадгүй Ардчилал эрх чөлөөний асуултанд хариулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх гол гурван шийдэл шийдвэрийг харахад. Монгол улсынхаа Ардчиллын үнэт зарчим, онцлог өнгө төрхийг гадаад ертөнцөд ойлгуулж. Ардчиллын эрхэм зүйлсийг өөрийн улсын нийгэм, улс төрд ч сахин хамгаалах, бэхжүүлэх үндсэн чиг үүргээ тэнцвэртэй гүйцэтгэж байна.

Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top