өдөр
шөнө
×

Намын даргаагаараа гангарсан М.Энхсайхан жиргээчдэд "нам даруулав"

С.Эрдэнийн зарласан намын даргад ялсан Д.Ганбатаар гангарсан М.Энхсайхан жиргээчдэд "бут ниргүүлэв". Энэ намаас эрх мэдэлд хүрч байсан хүн байж эв нэгдлийг нь хангахын төлөө ажиллахгүй С.Эрдэнэд очиж наалдсанд дургүйцэж буйгаа олон хүн илэрхийлжээ.

Ташрамд дуулгахад, С.Эрдэнэ намын даргын сунгаагаа зарлаж долоон хүн нэр дэвшив. Хэвлэлийн хурал бүрийнх нь ард  зогсдог зургаан хүн дээр нэмэгдээд Л.Гүндалай бүртгүүлсэн. Төлөвлөсөн ёсоороо цахимаар санал хураалт явуулсан нэрээр Д.Ганбатыгаа ялагчаар тодруулав. Үлдсэн зургаа нь шударга сонгууль боллоо гэж алгаа ташиж байхад, үнэнийг нь Л.Гүндалай ганцаараа олонд дэлгэж орхив.

Товчхондоо бол С.Эрдэнэ тэргүүтнүүд айл гэр болж тоглодог багачууд шиг Ардчилсан намаар дураараа тоглож байгаад олон нийт дургүй байна. Сөрөг хүчнийг хүчгүй байлгах С.Эрдэнийн зорилго дээр нэгдэж буй Ерөнхий сайд асны жиргээ ч шүүмжлэлд өртөөд баларч байна. Ардчилсан намаас гавьяаг нь хүртсэн "эрхмүүд" гай болохгүй холдож сурмаар юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top