2020 оны сонгуулиас хойш намын даргын учраа олохгүй байсан Ардчилсан нам нэгдсэн шийдэлд хүрч хоёр талын ҮБХ-ны гишүүдийн дийлэнх олонх нь цугларч намын даргын сонгуулиа хийж Л.Гантөмөрийг сонгосон. БСШУЯ-ны сайд асан Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх бүртгэх нь тодорхой болсонд Ардчилсан намыг өмчлөөд байсан С.Эрдэнэ сандарч байгаа сурагтай. Мөн үүний зэрэгцээ хуучин бууриа эргэж МоАН-ыг буцаан байгуулахаар бэлтгэлээ базааж буйг баттай эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр 2023 оны 1 дүгээр сарын 25-нд намын даргын сунгаагаа зарлаж, Улсын дээд шүүхэд намаа МоАН нэрээр бүртгүүлэх бололтой. Ташрамд дуулгахад, 2000 оны 12-р сарын зургаанд таван нам нэгдэн өнөөдрийн Ардчилсан намыг байгуулахад С.Эрдэнэ Монголын Ардчилсан нам буюу МоАН-ын даргаар ажиллаж байсан юм.