Тагнуулийн Ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлд АТГ-аас албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэх асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан эх сурвалжаас тодруулахад, “Д.Гэрэлийг УИХ-ын дарга Г.Зандашатарын даалгавараар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хоёр жилийн турш тагнаж чагнасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Л.Оюун-Эрдэнийг тагнаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх тус хэрэгт Д.Гэрэлээс гадна тагнуулын 7 ажилтныг холбогдуулан шалгаж байгаа аж.
Энэ хэрэгт гол зохион байгуулагчаар оролцсон гэх ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа юм.
Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл сэтгүүлчдийг гүйцэтгэх ажиллагааны зардлаас цалинжуулж, бусдыг гүтгэхэд ашигладаг байсан гэх асуудалд давхар шалгадаж юм байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийж, гүйцэтгэх ажиллагааны зардлаас цалинжиж байсан гэх нэр бүхий сэтгүүлчдийн баримтыг ил болгоно хэмээн мэдэгдсэн удаатай.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (2)