УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр хуралдаж гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс бонд гаргаж, олон улсын зах зээлд амжилттай арилжаалж байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Он гарсны дараа гадаад зах зээлд нааштай мэдээллүүд гарсаар байгаа талаар Засгийн газраас мэдээлсэн. Бид 650 сая ам.долларын зорилт бүхий бондыг гадаад зах зээлд гаргасан. Харин дөрвөн тэрбум ам.доллар буюу 8-9 дахин давсан захиалга ирээд байгаа. Шинэ он гарсаар Азийн зах зээлд Хонг-Конг, Филиппин, Индонез, Монгол зэрэг дөрвөн улс бонд гаргаад буй. Эдгээр өндөр зэрэглэлтэй зах зээлтэй улстай харьцуулахад манай улсын хувьд маш амжилттай хувьцаагаа арилжаалж байгаа юм. Бид олон арга хэмжээ авсны үр дүнд гадаад өрийг бууруулж чадлаа. Ингэснээр Монгол Улс дефолт болох эрсдэлээс гарлаа” гэлээ.
Сэтгэгдэл (1)