УБТЗ-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон байгаа билээ. Түүнийг гэртээ болон өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нийтдээ 7,3 тэрбум төгрөг нуусан байхыг ЭЦА-наас олж илрүүлэн хураан авсан байгаа. Харин цагдан хоригдсон С.Батдөл энэ их хэмжээний мөнгөнийхөө эздийг нэрлэж мэдүүлэг өгчээ. Тэдний дотор хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр ч байгаа ажээ. Тэгэхээр 7,3 тэрбум төгрөгийг улстөрчид болон удирдлагууд хуйвалдаж хууль бусаар авлигаар олж хураасан болох нь бараг тодорхой болж байгаа ажээ.