УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы шадар туслахаар ажиллаж байсан И.Даваадорж гэгчийг АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан саатуулжээ. Тэрээр Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд очсоны дараахан тус яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогджээ.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж нь 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь түүх гэх мэтээр хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй тухай ноцтой баримтууд өмнө нь Ergelt.mn зэрэг вэб сайтуудаар дэлгэгдэж байв.
Сэтгэгдэл (5)