Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан АТГ, УЕПГ, ЦЕГ-аас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар хэд хэлэн албан тушаалтнуудыг баривчлаад байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө Цагдаагийн байгууллагаас хоосон машин хилээр гаргасан "Нүүрсний хулгайн хэрэгт" прокурорын зөвшөөрөлтэйгээр 20 гаруй объектод шуурхай нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан байна.
Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан "Монпорт" ХХК-ийн захирал Г.Мөнхдөл, "Зунмен"ХХК-ийн захирал Qi Xiao Hua, "Таван толгой транс" ХХК-ийн захирал Д.Дагвадорж нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ.
Мөн нэгжлэгийн үеэр нүүрсний хэрэгтэй холбоотой санхүүгийн баримтуудыг хураан авсан байна.
Сэтгэгдэл (9)