өдөр
шөнө
×

Засгийн газар нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлалаа

Засгийн газрын гишүүд нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас хүн засагладаггүй, хууль засагладаг байх зарчмыг барьж ажиллаж байгаа.

Эхлээд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлье. Энэ асуудлыг Засгийн газар гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй хүмүүс, албан тушаалтнууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байдаг. Ийм учраас эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед олон, олон зүйл тодорхой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхт төлөөлөгч хэд, хэдэн бичгийг АТГ руу явуулсан байдаг.

Нүүрстэй холбоотой хэрэгт гурван төрлийн зүйл яригддаг. Энэ талаар мэдээлэл нэхэж байгаа, жагсаж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа тухай асууж лавлаж байгаа хүсэлтэд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч хүргэж байна.

Нүүрстэй холбоотойгоор гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа юм байна.

Хуульд нийцэж байгаа бол эрүүгийн хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн нэрийг өгөх хүсэлт гаргасан юм. Ингээд нэрс авсан.

1. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Б.Ганхуяг 
2. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Д.Ариунболд 
3. Эрдэнэс таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат 
4. Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 
5. Таван толгой төмөр зам ХХК-ийн удирдлагын багийн гишүүд 
6.Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр,
7.Хил хамгаалах ерөнхий газрын Гашуунсухайт дахь төлөөлөгч, ажилтан н.Доржжүгдэр,
8.Хил хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай зэрэг хүмүүсийг шалгаж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.69.242)
    Хамгийн их хулгай хийсэн хүн Ч.Хүрэлбаатар. сү.Батболд .
    2022 оны 12 сарын 05 | Хариулах
  • Иргэн (192.82.69.242)
    Хов ярьж хор найруулж байгаа Хүрэлбаатарыг ард түмэн мэднэ шүү. Битгий жүжиглээд бай. Ард түмэнд алуулав аа
    2022 оны 12 сарын 05 | Хариулах
Top