УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайтай холбоотой гэх мэдээлэл гарсан. Тэгвэл УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан уг асуудалд байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр энэ талаар "Зарим хүн өөр шигээ битгий бод. Би ЭТТ-оос нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй" гэжээ.
Сэтгэгдэл (1)