өдөр
шөнө
×

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан төсвийн 5,5 сая төгрөгөөр галбиржуулах бүтээгдэхүүн авч хэрэглэсэн үү?

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж төсвийн мөнгөөр хэрхэн тансаглаж байгаа тухай асуудлыг хөндөж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Баянговь жуулчин” ХХК-руу 6,480,000 төгрөгийг үйлчилгээний төлбөр нэрээр шилжүүлсэн тухай баримт шилэн дансанд бичигджээ. 

Энэхүү “Баянговь жуулчин” ХХК нь Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд амралт жуулчны бааз ажиллуулдаг аж ахуй нэгж ажээ. Эндээс харвал НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тус жуулчны баазад амарч зугаалсныхаа төлбөрийг төсвийн 6,8 сая төгрөгөөр төлж барагдуулсан байж болзошгүй байна. 

Мөн НИТХ-ын шилэн дансанд өөр нэг ноцтой мэдээлэл бичигдсэн нь БНСУ-ын Сэжон эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч болох Пи эс даблью ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 5,500,000 төгрөгийг барааны үнэ нэрээр шилжүүлсэн асуудал юм. 

Энэхүү Пи эс даблью ХХК нь залуужуулах, галбиржуулах үйлчилгээтэй хар арвайн соёолжны нунтаг нэртэй бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлдэг компани юм байна. Эндээс харвал НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид төсвийн 5,5 сая төгрөгөөр галбиржуулах бүтээгдэхүүн авч хэрэглэсэн байж болзошгүй байна.

Үргэлжлэл бий...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top