өдөр
шөнө
×

МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга дээд боловсролгүй туслахаа Хөдөө аж ахуйн биржид хэлтсийн даргаар томилуулжээ!

МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өөрийн туслах А.Дөлгөөн гэгчийг ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн биржид хэлтсийн даргаар ажилд оруулсан талаар эх сурвалж мэдээллээ.

А.Дөлгөөн нь Хөдөө аж ахуйн биржийн Цахим хөгжүүлэлт, арилжааны хяналтын хэлтсийн даргаар энэ оны долдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд тэрээр энэ чиглэлийн мэргэжлийн дипломгүй нэгэн аж. 

Монгол Улсын Дээд боловсролын мэдээллийн системд Амарсайхан овогтой Дөлгөөнийг Мандах их сургуульд нягтлан бодох бүртгэлээр суралцаж байгаад төгсөлгүй хасагдсан, Идэр их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн оройн ангид суралцаж байгаа хэмээн мэдээлжээ. 

Эндээс харвал Б.Тулгын туслах А.Дөлгөөн гэгч нь ямар нэгэн их дээд сургууль төгсөөгүй, тэр бүү хэл дээд боловсролын мэргэжлийн дипломгүй нэгэн болох нь харагдаж байна. 

Өөр нэг ноцтой асуудал байгаа нь А.Дөлгөөн ХААБ-ын Цахим хөгжүүлэлтийн хэлтсийн өмнөх даргыг тушаал бууруулж байгаад дээрх албан тушаалд очсон гэдэг мэдээлэл юм.

Энэ талаар тус биржийн ажилтнууд ХААБ-ын захирал О.Нарандэлгэрт удаа дараа мэдэгдэж арга хэмжээ авахыг хүссэн боловч тэрээр энэ асуудлыг одоог хүртэл хав даран нуун дарагдуулсаар байгаа гэнэ. 

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.73)
    Энхбаярын цүнх баригч өлссөн байхоо
    2022 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.45)
    Шившиг!
    2022 оны 11 сарын 10 | Хариулах
Top