өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарын цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгалаа

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дууссан юм. Харин прокуророос цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгах хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top