өдөр
шөнө
×

Г.Занданшатар, Л.Өлзийсайхан нар цар тахлын үед төсвийн 272 сая төгрөгөөр лед дэлгэц, ухаалаг самбар худалдаж авчээ!

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан нар үйл ажиллагааны чиглэл өөр, мэргэжлийн бус компаниудаар төрийн ажил гүйцэтгүүлж олон сая төгрөг зарлагадсан талаар бид өмнө нь “Г.Занданшатар, Л.Өлзийсайхан нар мод нүүрс зарж, лангуу түрээслүүлдэг компаниудаар хууль судлуулж, 92 сая төгрөг төлжээ” нийтлэлээрээ хүргэсэн. 

Тэгвэл тэд цар тахлын нөхцөл байдал ид хүнд байсан 2020 онд төсвийн хөрөнгөөр өндөр үнэтэй, онцын хэрэгцээ шаардлагагүй техник хэрэгсэл худалдаж авсан болох нь тодорхой боллоо.  

Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас он дуустал төсвийн байгууллагуудыг шинээр автомашин, тавилга сэлт, тоног төхөөрөмж худалдаж авахыг хориглосон тогтоол гаргасан байсан ч Г.Занданшатар, Л.Өлзийсайхан нар энэхүү тогтоолын эсрэг гэмээр арга хэмжээ авч ажиллаж байжээ.

Үүнийг дараах баримт баталж байгаа юм. Жишээ дурдахад, УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр 379 дугаартай нэгэн тушаалыг гаргажээ. Уг тушаалын хүрээнд УИХ-ын Тамгын газар “Глобал смарт сольюшн” гэх компаниас 190,000,000 (Нэг зуун ерөн сая) төгрөгийн үнэтэй лед дэлгэцийг худалдан авсан байна.

Л.Өлзийсайхан яг тэр өдрөө (2020 оны зургаадугаар сарын 17-нд) 377 дугаартай өөр нэгэн тушаалыг гаргасан байдаг бөгөөд уг тушаалын дагуу УИХ-ын Тамгын газар 82,260,000 (Наян хоёр сая хоёр зуун жаран мянга) төгрөгөөр ухаалаг самбар худалдаж авсан байх ажээ.

Эндээс Г.Занданшатар, Л.Өлзийсайхан нараар удирдуулсан Монголын парламент цар тахлын нөхцөл хүндэрсэн цаг үед ийм өндөр үнэ, өртөгтэй ухаалаг самбар, лед дэлгэц худалдан авах зайлшгүй шаардлага байсан уу гэдэг асуулт урган гарч байна.

Уг нь бол ухаалаг самбар, лед дэлгэцтэй дэлгэцгүй Г.Занданшатараас өмнөх бүх цаг үеийн УИХ-ын дарга нар хурал чуулганаа цаг нарт нь хуралдуулж, хуулиа тогтоосоор ирсэн нь хэнд ч ойлгомжтой асуудал. Гэв гэнэтхэн л Г.Занданшатар УИХ-ын дарга болсноор энэ бүхэн болж бүтэхээ байчхаагүй бол шүү дээ. Тэгэхээр УИХ-ын Тамгын газар цар тахлын үед 272 сая төгрөгөөр ухаалаг самбар мэтийн зүйл худалдаж авсныг төсвийн үргүй зардал буюу хэт тансаглал гэхээс өөр юу гэлтэй.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.110)
    Нөгөө ард иргэдээ бүсээ чангал гээд байсан өөрсдөө хий дэмий зүйлд хөрөнгө зарцуулаад дараа хүүхэд хөгшдөөсөө харамалаад байдаг нь зөв үү. Та бүгдийн хэмнэлт хаана байна даа.
    2022 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Odoo bolii minii hugshin.
    2022 оны 10 сарын 20 | Хариулах
Top