өдөр
шөнө
×

Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Төрийн албаны тогтоол шийдвэрийг үл биелүүлэн хуулийг гууль болгож явна

Булган аймагт хууль гууль болж, эрхтэн дархтанууд хуулиа уландаа гишгэж, хэрээс хэтэртэл аашлах нь хэвийн үзэгдэл болжээ. Тухайлбал, тус аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шүүхийн шийдвэрийг үл тоон илтэд хууль зөрчих болсон нь үүнийг гэрчилж байгаа юм.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс энэ оны нэгдүгээр сард Булган аймгийн Газрын албаны дарга Г.Ганбаатар, Боловсролын газрын дарга Ж.Ганболд, Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Баттулга, Архивын тасгийн дарга Д.Батсайхан нарыг хууль зөрчин томилсон байх тул томилсон захирамжаа хүчингүй болгохыг Б.Ариун-Эрдэнэд даалгажээ. Гэтэл Б.Ариун-Эрдэнэ гэгч нь Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэрийг үл тоон дээрх хүмүүсийг албан тушаалд нь авч үлдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top