өдөр
шөнө
×

Ц.Элбэгдорж: МАН Монголын хүүхдүүдийн хадгаламжийг хулгайлж, ард түмний мөнгөөр гулгиж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрх баригчдын шүүмжилжээ. Тэрээр энэ талаар, "Та нар МАН-ыг хар л даа. Эд нар яаж даварч, яаж ард түмний мөнгөөр гулгиж байгааг хар л даа. Бүр ямар ч сөрөг хүчингүй, хэлж ярих ард түмэнгүй юм шиг загнаж байна шүү дээ. Улс орныг авч явах нь байтугай үг даах ч чадваргүй байна, шилэн арьстай болчихсон байна. Одоо сонгуульдаа бэлдээд эхэлчихсэн. Хийдэг юм нь пиар, хүний тархи угаах. МАН-ынхан цагдаа хуулийн байгууллагыг өөрийнхөө хамгаалалтын алба шиг л ашиглаж байна. Сүүлийн 10 жил агшсан эдийн засгаа яаж тэлэх вэ? Үүний хариуг л ард түмэн биднээс шаардаж байна. МАН Монголын дайснуудын бахыг л хангаж байна. Монголын хүүхдүүдийн хадгаламжийг хулгайлж байна. Эдийн засгийн орон зай бүрт бөөс, хувалз шиг шимээд орчихсон. МАН сонгуулийн ажлаа эхэлчихсэн. Өмнөд Солонгос руу намын ажилтнуудаа төсвийн мөнгөөр эмнэлэгт үзүүлэх гээд явуулаад эхэлчихсэн байгаа. Гадна, дотно бүх газар ажлаа хийгээд эхэлчихсэн. УИХ-ын сонгуулийг 2024 онд биш 2023 онд болгож, наашлуулах тухай ярьж байна. Эд нар Монголын ардчиллыг алж, Монголын боломжийг хулгайлж буйнхаа төлөө Монголоос зайлах ёстой, Монголоос хөөгдөх ёстой" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • АН -н гишүүний нэг боллой (66.181.161.34)
    Элий дорж элээ балайгаа хуцаад орлоо .өөрийнхөө дээрэмдсэн хөрөнгөө улсад тушаачих тэгвэл чамайг манай ардчилсан үзэлтэй гүшүүдчин таны урайлга эр зоригийн үнэлээд бусад дээрэмчидийг шахаж шаардаж ажилья .
    2022 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.90.153)
    Хураасан хөрөнгөө улсдаа тушаачих тэгвэл ардын баатар болгоно.
    2022 оны 10 сарын 14 | Хариулах
  • зочин. (203.91.115.248)
    С.Эрдэнээсээ салаад наад бүтэлгүй нөхдөө дагуулаад АНаас холдчихвол болох бишүү.
    2022 оны 10 сарын 14 | Хариулах
  • Иргэн (66.181.179.223)
    Элбэгдорж хамгийн их хулгайлсан хөрөнгөө буцаагаад тушаачих. Чи өөрөө хулгайч худалч авилгач
    2022 оны 10 сарын 14 | Хариулах
Top