өдөр
шөнө
×

"Цемент шохой" ТӨХК-иас зарласан харуул хамгаалалтын тендерт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны компани ялжээ

МАН-аас төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд тендер нэрийн дор нэгнийхээ бизнесийг дэмжих нь хэрээс хэтэрчээ. Үүний ойрын жишээнд Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нарыг нэрлэж болохоор байна.

Учир нь "Цемент шохой" ТӨХК-иас энэ оны наймдугаар сард зарласан "ЦШ/202206176 - Харуул хамгаалалт" дугаартай тендерт С.Мөнхчулууны хувь эзэмшдэг Ви Ай Пи Эс  ХХК шалгарч 160,000,000 төгрөгийн гэрээ байгуулжээ.

Уг тендерт "Хойдсэртэн" ХХК болон "Ви Ай Пи Эс"  ХХК нар оролцож ийнхүү С.Мөнхчулууны компани шалгарчээ.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top