өдөр
шөнө
×

38 настай эрэгтэйг буудаж амийг нь хохироогоод зугтсан этгээдийг олж тогтоожээ

Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт өнгөрсөн наймдугаар сарын 17-нд 38 настай, эрэгтэйн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсан гэмт хэрэг гарчээ.

Тухайн этгээдийг эрэн сурвалжилсны эцэст энэ сарын 3-ны өдөр олж тогтоосон байна. Одоогоор хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top