өдөр
шөнө
×

“Ахмадын баяр-2022”  тоглолтын тасалбар бүр  БЭЛЭГТЭЙ 

Ахмад  буурлуудаа хүндэтгэн залж,  дуу хуурын  ая эгшгэнд  цэнгүүлдэг   "Ахмадын баяр 2022" тоглолт  аравдугаар сарын 1, 2, 3-нд UB PALACE-ын концертын их танхимд  болно. Тоглолтын тасалбар худалдан авсан хүн бүрт  25 жилийн түүхтэй  “UniMed International”  эмнэлгийн хамт олноос  үзлэг, оношилгооны багц бэлэглэж байна. 

11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй  ”АХМАДЫН БАЯР 2022”  хүндэтгэлийн тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн,  Д.Энхзул,  С.Эрдэнэцэг, Ж.Уранчимэг,  С.Баасандорж, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Амархүү, С.Сэрчмаа, Н.Дашдэмбэрэл, Л.Нарантуяа, Я.Гэрэлчулуун, Э.Чулуунчимэг, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чинбаяр, залуу дуучин Г.Даваадалай, Б.Уранзаяа  нар оролцож,  сэтгэлд хоногшсон хит уран бүтээлээ үзэгч түмэндээ өргөн барина. 

Тоглолт  2022 оны  10-р сарын  1, 2, 3-ны өдрүүдэд 19:00 цагаас  UB PALACE-ын  концертийн Их танхимд болно. 

Тоглолтын тасалбарыг:  Ticket.mn үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг  8678-1111, 8978-1111 утсаар лавлаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top