өдөр
шөнө
×

Төсвийн тансаглал: “МИАТ”-ын захирал Б.Мөнхтамир “Шангрила” зочид буудалд хонож өнжөөд 22 сая төгрөг төлжээ

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа асуудлыг цувралаар хөндөж байна.

“МИАТ” ТӨХК-ийн тухайд Төрийн хэмнэлтийн хууль батлагдан гарсны дараа буюу 2022 оны зургаа болон долоодугаар сард Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 100 сая төгрөг төлж зар сурталчилгаа  хийлгэсэн асуудлыг өмнөх удаад ил болгосон.

Тэгвэл энэ удаад МИАТ ТӨХК-ийнхан өндөр үнэтэй зочид буудалд хоноглож буудлын төлбөрөө төрийн өмчөөс шилжүүлдэг асуудлыг хөндөж байна. Тухайлбал, тус компанийн зүгээс тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг “Шангрила-Улаанбаатар Хотел” ХХК руу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 22,080,009.54 төгрөгийн “буудлын төлбөр” нэрээр шилжүүлсэн байна. Энэ нь Б.Мөнхтамир тэргүүтэй “МИАТ”-ын удирдлагууд Шангрила мэтийн тансаг буудлуудад хонож өнжин төсвийн хөрөнгийг гарын салаагаараа урсгаж явдаг болохыг батлаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • арайчдээ (103.111.68.3)
    энэ залуу наанаа хэмнэлт яриад цаагуураа ингэж тансаглаж суудаг донгио петка байна
    2022 оны 09 сарын 26 | Хариулах
  • Davaazul Davaasuren (122.201.23.226)
    учрыг нь олоогүй байж шууд ингэж гүтгэж болохгүй шт ээ. Мөнхтамир шударга шулуун маш сайн ажиллаж байгаа шүү
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.6)
    Худлаа байлгүйдээ.
    2022 оны 09 сарын 16 | Хариулах
Top