өдөр
шөнө
×

“Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар томилогдсон даруйдаа 279 сая төгрөгөөр тавилга худалдаж авч тансаглажээ!

Л.Наранбаатар Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал томилогдоод удаагүй байхдаа буюу энэ оны зургаан сард оффисын тавилга худалдаж авах тендер зарлаж  Засгийн газрын 43-р тогтоолыг зөрчээ. 

Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43-р тогтоолын 1.4-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” хэмээн тусгажээ.

Гэтэл “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь тендер зарлах замаар “Монтех дистрибьюшн” ХХК-иас 188,859,890 төгрөгөөр,  “Хашхан” ХХК-иас 90,745,000 төгрөгөөр буюу нийт 279 сая төгрөгөөр оффисын тавилга худалдаж авсан байна.

Хөтөлийн цемент шохой компанийн өмнөх удирдлагууд хувь эзэмшлээ төрд шилжүүлэхдээ тавилга сэлтээ ачиж аваад яваагүй нь лавтай. Тийм байтал шинэ захирал Л.Наранбаатарын тухайд Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчиж 279 сая төгрөгөөр оффисын тавилга худалдаж авсан асуудлыг төрийн өмчийг үрэн таран хийсэн тансаглал гэхээс өөр юу гэлтэй...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.64)
    Оймс наранбаатар бөгс долоогч олигтой хүн бишээ
    2022 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.188.252)
    Би энэ хүний хөдөлмөрийг үнэлдэг. Төрийн нэртэй энэ байгууллагад хандаж буй хүмүүс Наранбаатар гэж ярихаас илүү Монгол төр л гэж ярина шүү
    2022 оны 09 сарын 13 | Хариулах
Top