Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар иргэд, аж ахуй нэгжүүдийг “залилсан” байж болзошгүй үйлдэл гаргажээ. Учир нь тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын зүгээс өнгөрсөн хугацаанд маш олон компаниудтай цемент нийлүүлэх гэрээ байгуулж олон арван тэрбум төгрөгийг урьдчилгаанд авсан байна. Улмаар аж ахуй нэгжүүд Хөтөлийн Цемент шохой компаниас гэрээний дагуу цементээ авах гэтэл тус компани өнгөрсөн зуны турш нэг ч тонн цемент нийлүүлэлгүй, гэрээгээ зөрчиж аж ахуй нэгжүүдэд ихээхэн хохирол учруулсан гэнэ. Энэ байдлаас үүдэж Хөтөлийн цемент шохой компанитай гэрээ байгуулсан компаниуд төлөвлөсөн ажлаа хугацаандаа гүйцэтгэхийн тулд “МАК”, “Монцемент” зэрэг хувийн хэвшлийн компаниудад ачаалал үүсгэж эхэлжээ.
Хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүдийн зүгээс энэ мэтчлэн ачаалал их байгаа хэдий ч үнийн хөөрөгдөл үүсгэлгүйгээр ч аж ахуй нэгжүүдэд цементээ тасралтгүй нийлүүлсээр байгаа аж. Гэтэл асар олон компаниудтай цемент нийлүүлэх гэрээ байгуулж олон арван тэрбум төгрөгийг урьдчилгаанд авсан Л.Наранбаатар болон салбарын яамны зүгээс хувийн хэвшлийнхэн рүү “Ёс зүйтэй байж үүнээ буулга” гэдэг шахалтыг удаа дараалан үзүүлж, даарин дээр давс асган дарамталсаар байгаа гэнэ.
Сэтгэгдэл (2)