өдөр
шөнө
×

Иргэн О.Отгонтөгс нарыг олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан хэмээн 100 мянган төгрөгөөр торгожээ

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн О.Отгонтөгс, Ц.Норжинжав, У.Мөнхбаярт Зөрчлийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн. Улмаар уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан гэж үзэв. Улмаар дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top