өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завханы хүүхдүүдэд Христийн пастор, итгэгч нараар Англи хэл заалгах гэж байгаа нь зөв зүйл үү?

Монгол Улсын үндсэн хуулиар шашин шүтэх, эс шүтэх эрх бидэнд нээлттэй. Мөн хүнийг нас хүйс, үндэс угсаа, хэл соёл, шашин шүтэх эс шүтэхээр ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн ч заалттай. Бид хуулийн дор оршдог жирийн ард түмэн. Гэвч энэ амeрик багш нар англи хэл заахаар эрх чөлөөний диваажин агуу Амeрик орноо орхиод хаа байсан Завхан аймагт сум бүрт ирж Монгол хүүхдүүдийн боловсролын төлөө хэцүү хүнд нөхцөлд ажиллана гээд бодохоор гайхмаар биш үү. Хэн ч хардаж сэрдэхээр сонин санагдахгүй байна уу. Хөл хөөрцөг болоод байгаа олон багш нар Монголд ийм олноороо ирээд Завханы сум бүрт багшлах юм гэнэ. Гайхаад нягтлаад үзлээ шашны сүмийн пасторууд, итгэгч нар байх юм. Насанд хүрээгүй хүүхдүүдэд англи хэлний дүрэм заахдаа жишээ авч байгаа үг, өгүүлбэр нь "Бурхны дуулгавартай хонь бид нар" энэ тэр гээд эхлэхэд жинхэнэ хоньчин аав ээж нар нь хянаад нягтлаад цагдаад байж чадах болов уу. Далд ухамсарт нь нөлөөлөх вий гэж хардаж байна. Бага насны хүүхдүүдэд энэ нөлөөлөх асуудал огт биш үү. Яагаад энэ мэт илтэд ойлгомжтой зүйлсэд бид аятай таатай хандаж аялдан дагалдаж ов мэхтэй авгай нарт заа гэж алга таших ёстой гэж. Монголд бодлого алга уу. Бодлого тодорхойлогчид нь ингэж байгаа учир бодлого алга тийм үү?

Баярсайхан гуай та нэг мөр Сайн мэдээ гээд гарчиглачихгүй. Сайхан мэдээ гэж байхаар...

Арчаагүй төрийн тархинд гарсан хувалзнууд хэзээ үнэн төрх нь ил болох вэ? Та тэр шашин юмаа шүтэх мөрөөрөө өөрөө л шүт. Монголын ирээдүйд шууд нөлөөлөх энэ мэт эвгүй, зэвүүн бохир юм бүү хий. Насанд хүрсэн хүн юугаа шүтэж гуугаа майжина огт хамаагүй. Гагцхүү хүүхдүүдэд гэхээр л бүр нэг зэвүү хүрээд байна.

(Христийн шашинт ямар нэг хүний итгэл үнэмшлийг буруутгаагүй болно)

Арчаагүй, бодлогогүй төрд ахиад л урам хугарч байна.

Эх сурвалж: Otgontsagaan Dorjsuren

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Ж. Мөнгөнсүх (202.126.89.93)
    Бүх Азийн улс Англи хэлийг Христ итгэлт хүмүүсээс сурсан бдаг юм аа.. Япон, Солонгос, Филиппин,,,, бид ч эхлээд тэднээс л эхэлсэн,, эгэ шинэ үзэгдэл биш манайд ч өөр улсад ч .. Улаан загалмайн нийгэмлэгээс бүх улс тусламж авдаг,, Харин Христитгэлт хүмүүсээс тусламж авахгүй гэх улс хаана ч бдаггүй юм шүү..
    2022 оны 09 сарын 04 | Хариулах
  • Ш.Батхүү (66.181.160.96)
    Христ итгэл бол Бурхан болон шашны ялгааг таниулах хамгийн дөт тод зам хүн сонсохгүй ойлгохгүй бас аль үнэн бэ гэдгийг хайдаггүй учраас харийн шршин гэж ойлгодог тиймээс миний ард түмэн юу нь юу нь үнэн болохыг уцаарлаж бухимдахгүйгээр хайгаарай
    2022 оны 09 сарын 03 | Хариулах
    • (66.181.160.96)
      юу нь үнэн юу нь сайн
      2022 оны 09 сарын 03
  • Доктор В.Дүгэрмаа (66.181.160.37)
    Үнэн л бол үнэхээр сайн байна. Бичиг үсэггүй овог отогоос авахуулаад битүү ширэнгийнхэнд хүртэл Христийнхэн л очиж аврал болдог юм. Завхан бол дэргэл нь жаргалын орон доо. Хүний хүн төрхөө олдог хамгийн сайн зам Христитгэл гэдгийг хүн нийгмийн түүх харуулсаар ирсэн юм. Хүүхэд наснаасаа эхэлсэн нь та бидний мөрөөдөөд байгаа хүмүүн болж төлөвших баттай зам гэдгийг үзүүлсээр ирлээ. Төрийн өндөрлөгүүд түүний зөвлөхүүдээс эхлээд үүнийг үзэж нягтлах цаг аль хэдийнээ болсон. Сайнмэдээ бол үнэхээр сайхан мэдээ мөн. Лавламаар бол нүүр тулан уулзтугай. Баярсайхан гишүүнд сайхан баяр хүргэе. Амжилт хүсье.
    2022 оны 09 сарын 03 | Хариулах
  • Нямка (202.55.188.43)
    Гэхдээ Христийн шашны хүн гэдгээр нь тэгж байгаа бол боловсролын бодлогоос нь эхлэх хэрэгтэй. Учир нь сургуульд бүх л багш нар шарын шашин зурхайн ухаан фенг шү хүртэл ярьдаг. Тэр хүүхэд ямар итгэл үнэмшил шашин шүтлэгтэй нь огт хамаагүй зүгээр л ярьдаг. Тэгхээр үүнийг бодлогоос нь эхлэн цэгцлэх нь чухал. Би Христ итгэгч. Миний хүүхдүүд ч тийм. Хичээлдээ очиход багш нар нь шарын шашин сайн муу өдөр гэх мэт зүйлс ярьсан байдаг. Сргууль дээр ингэж ярих нь буруу байх аа.
    2022 оны 09 сарын 02 | Хариулах
Top