Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газарт өөрийн төлөөний хоёр хүнээ сайдаар томилуулсан гэх яриа гарч байв. Тэгвэл тэрээр энэ удаад яам, агентлаг, газрын даргын суудалд өөрийн хүмүүсээ ил цагаанаар томилуулж эхэлжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан реппер Дандий буюу Я.Дандий-Ядамыг Хөдөө аж ахуйн биржийн захирлаар томилсон тухай тушаал гарчээ.
Тэрээр Лондонд Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг эзэмшсэн, төрийн албанд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.