өдөр
шөнө
×

Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарыг гэм буруутай хэмээн үзжээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авсан. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэдэн өдөр үргэлжилж байна. 

Өнөөдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан үргэлжилж байна. Харин шүүгдэгч Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top