өдөр
шөнө
×

МЭДЭГДЭЛ

Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах салхины хаалтыг хийж гүйцэтгэх ажлын тендэрт ялсан “Цагаан толгойн нуур” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан осолд орж, амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье.

“Цагаан толгойн нуур” ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт салхины хаалт/ нүүрсний нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлэх/ хийх тендэрт 2020 онд шалгарсан бөгөөд өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж байгаа юм. Осолд өртсөн ажилчид нь Цагаан толгойн нуур ХХК-д давхар туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан компанийн ажилтан юм. 

“Цагаан толгойн нуур” ХХК-тай холбогдох уг ослыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа болно.

ЭХ СУРВАЛЖ: "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ХМОНХХ
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top