өдөр
шөнө
×

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Даваацэрэнг томилжээ

"Таван толгой түлш" ХХК-ийн ТУЗ өчигдөр /2022.04.06/ хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Даваацэрэнг томилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны  тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан билээ. М.Ганбаатар 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top