Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг Тавантолгой түлш ХХК дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд манай компани "Нэг ажилтан-Нэг мод" аяныг хэрэгжүүлж Баруун бүсийн үйлдвэрийн орчинд таван төрлийн 1000 ширхэг модыг тариална. Мөн үйлдвэрийн орчныг зүлэгжүүлэх ажлыг энэ аяны хүрээнд хийнэ гэдгийг компанийн удирдлагууд хэлэв.
Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тариалах бол хоёрдахь шатыг "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарих юм.