өдөр
шөнө
×

Х.Янжингаажид: Т.Ганболд намайг зохиомол хэрэгт гүтгэж, олон жил тэжээсэн цагдаа нараа ашиглан хэлмэгдүүлэх гэж байна

"Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдын салсан эхнэр Х.Янжингаажид дахин нэг ноцтой мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан дэлгэжээ. 

Тэрээр энэ талаар, "Салсаны дараа ханилж байсан хүн чинь, хүүхдүүдийн чинь эцэг чиний мэддэгээс хэд дахин хортой, санаатай, муу хүн байх энүүхэнд юм. Хүний санаа бодолд оромгүй үйлдлүүдийг хийж эхэлж байна.

Өндөр хашаа, 24 цагийн хамгаалалтын ажилчидтай, дотор гадна, ард урдгүй камертай, давхар давхар төмөр хаалгатай Шамбала дах Ганболдын гэрт нь хулгай орсон гэх зохиомол хэргийг цагдаатай нийлж хэрэг үүсгэн нэгэн цагт ханилж байсан эхнэр, 4 хүүхдийнхээ ээжийг цагдаад өгөх хүн хэр олон байдаг бол?

Ганболдын тухай бүх үнэнг бичсэний минь дараа Хан-Уул дүүргийн цагдаагаас Хүдэр-Эрдэнэ, Аюурзана гэх байцаагчид дуудаж энэ “хулгайн” талаар мэдүүлэг өгөхийг шаардлаа. Би ч очлоо. Хүүхдүүдийн маань паспорт, Ганболдын нэг бугуйн цаг алга болсон гэнээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж. Одоо бүр ийм арчаагүй аргаар, зохиомол хэрэг үүсгэж, сэжигтэн гэх нэрийдлээр миний утасны яриаг чагнах, хаана хэнтэй хэзээ уулзаж байгааг өөрийн халаасны цагдаа нартай нийлж, хуулиар хамгаалагдаж байгаад мөрдөх гэж байгаа юм байна. Зөвхөн энэ хэрэг дээр зориулж бүхэл бүтэн ажлын хэсэг гарсан гээд л бод. Орон байрны хулгай бүр дээр ажлын хэсэг гардаг билүү?

Корпорейт Конвеншн, Корпорейт Нүхт, Шамбала зэрэг манай бүх том үл хөдлөхүүд, баар ресторан, лоунж, караоке зэрэг гол бизнесүүд Хан-Уул дүүрэгт байрладаг. Ганболд орой шөнөөр ажиллах цагаа сунгах, уушийн газар гардаг зодоон цохионы асуудлаа нууж зохицуулахын тулд ХУД-ын цагдаа нарыг олон жилийн турш ашиглаж, тэжээсээр ирснийг би мэднэ. Цагдаа нарыг буудлуудаараа идэж уулгана, төрсөн өдөр, хүүхэд хамаатнуудынх нь хурим найрыг нь зохион байгуулж, “хэрэгтэй үед” нь орой шөнө буудлын өрөө гаргаж өгдөг. Одоо тэд нарыгаа миний эсрэг тавьж байгаа юм байна.

Ер нь Ганболдын хамаг асуудлыг нууж хааж, зохицуулж өгдөг Хан-Уулын нэр бүхий цагдаа нар, хамаатнуудаас нь гадна доорх дөрвөн хүн байдаг. Над руу, миний эсрэг хөдлөөд байгаа мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй эдгээр хүмүүсийн зургуудыг нь хавсаргав.

1. Ганболдын бүх хууль бус, цагдаа, шүүх, прокурортой холбоотой асуудлыг нь зохицуулж өгдөг эмэгтэйг Оюунцацрал гэдэг. Гэр бүл, хамаатнууд нь хуулийн хүмүүс. 2011 оноос хойш Ганболдын “юмсыг” нь хууль хүчний байгууллагынхантай ярьж өгдөг хүн нь. Хүчний байгууллагынханд бэлэг сэлт, өгөх ёстой юмыг нь барьж гүйдэг эгч. Шамбалад гэр бүлээрээ хаусанд үнэгүй амьдарч, цалин урамшуулал авдагийнхаа төлөө хичнээн ч жил, хичнээн ч их нүглийг Ганболд, Ариунболдын өмнөөс үйлдэж байна даа та. Үйлийн үр гэж байдаг юм шүү. Танд биш юмаа гэхэд үр хүүхэд, удам сударт чинь хүрч л таарна.

Оюунцацрал, Ганболд хоёр ХУД-ийн цагдаа нартай ах дүү, амраг садан болж олон жил явааг нь мэдэх хүний хувьд цагдаатай хуйвалдаж зохиомол хэрэг үүсгэх нь энүүхэнд хийж чадах зүйл. Ингэж төрийн байгууллагыг ашиглан олуулаа нийлж нялх хүүхдээ дагуулж яваа эмэгтэй рүү дайрч, хуулиар хамгаалагдан элдэв бусын арга хэрэглээд хэр хол явахыг чинь харъя. Хууль бус олон үйлдлийг чинь мэдэх ч хүүхдүүдийн маань эцэг гээд өнөөг хүртэл дуугүй явж ирлээ. Өт хүртэл өөрөөр нь оролдоход арваганадаг. Намайг энэ мэтээр оролдож байгаа бол би зүгээр суудаг хүн биш. Хэн хэнийгээ хэмлэмээр байгаа бол чиний муу түүх минийхээс хэд дахин арвин гэдгийг бүү мартаарай Ганболдоо. Түрээслэж байгаа байранд минь түлхүүр тааруулж, цүнхэнд минь хулгайд алдсан гэх бугуйн цагаа шургуулж зохиомол хэрэг тохох гэсэн санаатай явж байгааг чинь мэдээд байна. Чамаас ийм санаа өлхөн гарах юм байна. Цагдаагийн хавтаст хэргээс хууль бусаар янз бүрийн яриа, бичлэгүүд алдагддаг гэдгийг бид сошиалаар бишгүй харсан. Одоо над дээр хэрэг тохохын тулд элдэв бичлэг монтаж эвлүүлэх тэр аргаа хэрэглэх юм байна энэ хэд.

2. Ганболдын хувийн хэвлэлийн төлөөлөгч гэх Оюунсүрэн. 2019 онд Ганболдыг сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээс хойш дагаж байгаа сэтгүүлч эмэгтэй. Ганболдыг заригт яриа өгмөгц урьдчилан бэлдсэн намайг гүтгэсэн мэдээг сайтуудаар нийтэлж, Дарханы сонгуулиар ажиллуулсан троллын баг, хиймэл хүмүүсийг удирдаж сошиалаар сэвсэн, хэвлэлийнхэнд төлбөр мөнгө, чиглэл өгдөг гол хүн нь.

3. Тордайн Ганболдын төрсөн ах Тордайн Ариунболдын эзэмшдэг Сенсаци Медиа Групп, Папараци.мн зэрэг компаниудыг нь хариуцдаг Ари буюу Ариунжаргал гэх сэтгүүлч бүсгүй миний сүүлд бичсэн бичвэрийг Зөв.мн гэх мэт шударга гэгддэг сайтуудаас өөрийн танил талаа ашиглан хэдхэн минутад устгуулсан байна лээ. Зөв.мн-хээн зөв байгаарай. Нэрэндээ таарахгүй үнэт зүйлтэй, үзэл бодолтой хэвлэл байгаад хэрэггүй шүү. Тэрний оронд Буруу.мн болсон нь дээр.

4. Золбоо гэх залуу Ганболдын зөвлөхөөр нь ажилладаг. Офицерт байдаг MIU их сургуулийн төгсөгч. Байгаль орчин, аялал жуулчлалын яам хавиар карьер хөөж явсан. Улстөрийнхэнтэй ойр ажилладаг. Мөн л 2020 оны сонгуулиас эхлэн Ганболдын гар хөл болж бохир заваан юманд нь орооцолдож яваа. Миний сүүлийн постны дараа надад туслаж байгаа хүмүүс дээр биеэр очин “Гаажид худлаа миний нэрийг ашиглаж байна. Би Гаажидад туслаагүй гээд өөрсдийнхөө фейсбүүк дээр бичээд өг. Ганболд ахтай хамт очиж уулзъя. Та нар тийм юм бичвэл Ганболд ах шагнана” гэх мэтээр ярьж явсан нь гэрчүүдтэй, нотлох баримттайгаа надад байна.

Би дахиад хэлье. 4 хүүхдийг нь төрүүлж өгсөн, ханилж байсан хүнээсээ гар утасны дугаарыг нь хүртэл дээрэмдэн авч, цагдаад хулгайн хэргээр өгч байгаа хүн та нарыг нойлын цаас шиг хэрэглэчихээд яаж хаяхыг тун удахгүй та хэд харж, үйлийн үрээ эдлэх болноо.

Сэтгүүлч Өнөрцэцэг намайг “Ганболдыг чи байхгүй болгоод өг. Мөнгө өгье. Нэр хүндийг нь шороотой хутгаад өг” гэж гуйсан гэж фейсбүүк дээрээ бичсэн байна лээ. Гэрчүүд байгаа шүү Өнөрөө. Битгий худлаа яриад байгаарай. Тэгж явах байсан бол саяхныг хүртэл би чимээгүй явах байсан гэж үү? Монгол улсад чи ганцаараа сэтгүүлч биш шүү дээ. Маш олон чадалтай, шударга, мөнгөнд хууртдаггүй сэтгүүлчид бий. Би чамд “Ганболд намайг ингэж хохироож яваа. Одоо Алтан Дорнод Койн буюу ADMC гэх койн гаргаж өөрийг нь шударга гэж боддог олон мянган гэмгүй хүмүүсийг хохироох гээд байна. Тэрийг нь сурвалжилж, ухаж ойлгуулж, болиулах гэж оролдоочээ” гэж гуйсан. Дахиад хэлье. Тэр өрөөнд чи бид 2 хоёулахнаа байгаагүй шүү. 1 төгрөгөөр гарсан нэг ширхэг ADMC өнөөдөр 0.34 төгрөг байна. Мэдлэг, мэдээлэлгүйгээсээ, Ганболдын шударга дүрд итгэдэг хичнээн мянган хүн хэдхэн сарын дотор ариун хөдөлмөрөөрөө олсон мөнгөнийхөө 66%-ийг алдаад сууж байгаа бол? Ихэнх койны үнэ унасан ч миний чамд өгсөн мэдээллийг аваад тэр бүрийг нөгөө айхтар хөөцөлдөж, хүн амьтны ам асуудаг шигээ сурвалжилсан бол ядаж ADMC койнд орсон олон хүнийг хохироохгүй, сэргийлэх боломж байсан юм шүү. Сэтгүүлч хүн мөнгө биш үнэнг л дагах ёстой доо уул нь.

Ганболдоо, чи надад туслаж байгаа хамаатан садан, найз нөхөд, ойрын хүмүүсийг маань өөрийн тэжээдэг цагдаа нараараа дуудуулж өөрийн зохиосон хулгайн хэрэгтээ сэжигтнээр татаад байх юм. Тэд залхаж надад туслахаа болих биш улам миний чамтай туулсан хэцүү амьдралыг ойлгож, улам ойртож, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөр туслаж бид улам нягт ойр болж байгаа шүү. Хорлох гэж байгаад туслаад байгаад чинь баярлалаа. Хэцүү үед л хамт байсан эдгээр хүмүүс жинхэнэ миний төлөө зогсож, хамгаалж, дуугарч чаддаг гэдгийг би өдөр бүр харж талархаж явна.

Жил гаран гэр бүлийн маргаанаар шүүх цагдаа болж явахад мөнгөтэй, нөлөөтэй гэр бүлийн маргаанууд хэзээ ч хуулийн дагуу шударга явж байгаагүйг олон тохиолдлоос олж мэдлээ. Нөгөө л “тогоон дотроо асуудлаа шийд” гэсээр чимээгүй өнгөрч, даварсан эрс дараа дараагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хохирсоор л байна. Гэр бүлийн тухай хууль нь байгаа ч яагаад ээжүүд, эхнэрүүд хохирч үлдээд байна вэ? Гэр бүлийн хуулийг шинэчлэх, сайжруулах, шударга болгох асуудлаар зоригтой дуугарах УИХ-ын гишүүн байдаггүй юм уу? Нийгмийн суурь нь гэр бүл шүү дээ.

Намайг бодит үнэнг 2022.04.26-нд бичсэнээс хойш олон мянган хүнээс талархал, дэмжлэгийн захиас ирсэн. Хохироод үлдсэн эмэгтэйчүүд дундаас шүгэл үлээгч болж “ганцаараа бүх гэр бүл, амьдрал, хөрөнгөө босгосон” мэт аашилдаг эрчүүдийн төлөөлөл болсон Ганболдын эсрэг зоригтой дуугарч байгаад урамшсан, зориг орсон эмэгтэйчүүд, ээжүүд байна. Тэдний зарим нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт нөхрийн хамт очиж өөрсдийн нэрээ байр, хамтарсан бизнес дээрээ давхар бүртгүүлж ирээдүйд гарах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байгаад өмнөөс нь маш их бахархаж суулаа. Олон хүнд сургамж болсон миний амьдралын алдаа нийгэмд эерэг үр дүнгээ өгч байгаад баярлаж байна.

Даварсан, худалч, хулгайч, жүжигчин, завхай эрчүүдэд эмэгтэйчүүд бид амьдралынхаа ихэнхийг зориулж ашиглуулах ёсгүй. Охинтой, эмэгтэй дүүтэй, эгчтэй, ээжтэй хүн бүрт сэрэмжлэх түүх, кейс болоод үлдээсэй гэж би үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна. Хөвгүүд, залуус ч Ганболд шиг байж болохгүй юм байна, муухай юм байна гэж жигших хэрэгтэй гэж бодож байна.

Би энэ салалт Монголын шүүх, хууль, хүчний байгууллагаар үнэн, шударгаар шийдэгдэх хүртэл дуустал нь явна. Хуулийн байгууллага нь худалдагдаад, шударга байж чадахгүй юм бол суулт, өлсгөлөн ч зарлана гэдгээ эрт хэлчихье. Би залуу байна, эрч хүч байна. Надад хор шар, гомдол бас амьдралынхаа хамгийн гоё 16 жилийг буруу хүнд зориулсан харуусал байна. Амин эрдэнэ болсон 4 хүүхдүүд, өөрийн оруулсан хөдөлмөрийнхөө хувийг авах эх хүний хуулиар олгогдсон эрх байна. Дахиж нэг ч эх хүн, эмэгтэй хүн Ганболд мэтийн эрийн сүгээс болж хохирч үлдэхгүйн тулд, сэрэмжүүлэхийн тулд бүхнийг нээлттэй байлгана гэдгээ амлая.

Шударгын дүр эсгэгч, жүжигчин, жүжээч Ганболд “МАНАН миний эсрэг шүүх цагдаа ажиллуулаад байна” гэж ярьдаг ч өөрөө жинхэнэ шүүх цагдааг өөртөө ажиллуулдаг. Зочид буудалтай нэрийдлээр улстөр, бизнесийнхнийг идэж уулгаж, дайлж цайлж, хонуулчихаад буцаад тэрийг нь баримтжуулж дарамталдаг, хүссэн юмаа хийлгэдэг гэдэг нь нэгэнт хүмүүс дунд яригдаад эхэлсэн байна лээ. Түүний золиосуудынх нь нэг нь нэгэн цагт Ерөнхий сайд байсан хүн гээд л бод. Хүүхдүүдийн маань эцэг гээд тэвчээд яваад байх тусам давраад хулгайн хэрэгт хэлмэгдүүлэх шинжтэй.

Миний постоос хойш маск нь хууларсан, бузар явдал нь ил болчихоороо одоо буцаад нэр төрөө авч үлдэхийн тулд “Би Гаажидтай нийлэх гээд л гуйгаад яваад байгаа” гэдэг үлгэр дундын найзуудад маань ярьж өрөвдүүлэх тактиктай, матрын нулимс унаган жүжиглэж яваа юм билээ. Буцаж нийлье гэж бодсон хүн улс даяар Заригт намайг явдалтайгаар нь цоллож муулаад, үнэнг бичсэн постонд минь хорсож цагдаад өөрийн зохиосон зохиомол хулгайн хэрэгт гүтгэж гүжирдэж явдаггүй юмаа. Үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна жүжигчээн.

Чамд угаасаа улс даяар шал арчсан нэрээ аврахын тулд хоёрхон л сонголт байгаа. Нэг нь намайг ямар нэгэн аргаар буцаж ирүүлж “мундаг эр” гэдэг цол аван дахин тамын тайван бус амьдралаар амьдруулах, нөгөө нь хүүхдүүдийг маань, хууль ёсны дагуу авах ёстой хөрөнгө, хувийг маань өгөөд хоншоортой эр байна лээ гэж түмэнд хэлүүлэх. Чамд жаахан ч гэсэн ухаан, алсын хараа үлдсэн бол, хажууд чинь зөвлөөд өгчих саруул ухаантай хүн байвал бол хоёр дах хувилбарыг сонговол чамд болон чиний цаашдын амьдралд хэрэгтэй. Түүхэнд хуншгүй, хүний мөсгүй өвөг эцэгтэй байсан гэж үр хүүхдүүддээ муулуулж, нэрээ чамтай холбохоос ичдэг үр сад үлдээмээр байгаа эсэхээ чи өөрөө шийд.

Хэрвээ эхний хувилбарыг бодоод, намайг буцна гэж жаахан ч гэсэн найдаад байгаа бол би чамд жилийн өмнө хэлж байснаа өнөөдөр дахиад хэлье. Би үхэж байсан ч, үхсэний дараа ч чамтай хамт битгий хэл ойр ч байхгүй. Би өвдөж зовсон үед чи ирвэл би илүү ихээр өвдөнө. Үхсэн үед ирвэл сүнс минь чамайг үзэн ядна. Чи бид хоёрын дунд БҮХ зүйл дууссан. Чи энэ салалтыг удааж, шүүхээр давж заалдах тусам чи илүү нэр хүндгүй болно, бүх бузар булайг чинь ил болсоор байна, чи нэр ч үгүй юу ч үгүй хоцорно. Надад алдах юм байхгүй. Чи ичихгүй бол би хэзээ ч ичихгүй.

Хэдийгээр асуудлаа тогоон дотроо шийд гэдэг ч та бүхний харж байгаагаар Ганболд надаар өөрөө оролдсоор байна. Оролдох бүрт нь би өшөө баримтууд ил гаргана, мөнгөөр худалдагдаж миний эсрэг ажиллуулаад байгаа хүмүүс, байгууллагуудыг нь нэр ус, зурагтай нь тавьсаар байна гэдгийг хэлье. Би дээрэлхүүлдэг хүн биш. Олон охид эмэгтэйчүүдэд ч миний амьдрал туршлага болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Олон эрчүүдэд ч эмэгтэй хүнд, эхнэртээ Тордайн Ганболд шиг ийм өлөн, ёс зүйгүй, хуншгүй хандаж болохгүй гэдэг жигшсэн бодол суугаасай гэдэг үүднээс бичсээр байх болно.

Худалч хүний хамар урт. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга орилдог юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: GAAJID KH

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (85.127.8.16)
    Энэ бол амилсан шулмас диилдэхгүй банзал авгай
    2022 оны 05 сарын 21 | Хариулах
    • (108.24.187.91)
      Чи энэ дээр бичигдсэн 4 нөхрийн нэг байхаа!
      2022 оны 05 сарын 21
  • Зочин (66.181.160.54)
    ийм эрчүүдтэй тэмцэх л хэрэгтэй хөрөнгөтэй болж бүх хөрөнгөө өөрийхөө болон ээж ах дүүсийнхээ нэр дээр болгочихдог юм шиг байна
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.213)
    Зөв, тэмцэх хэрэгтэй, хуншгүй мөсгүй, новшийн хувиа хичээсэн эрд дарлуулж зовж амьдрах хэрэггүй, Үр хүүхдээ болон нэгэн цагт хайрлаж байсан эмэгтэйгээ ийм болтол нь гомдоосон тэр эрийн оронцог сайнаа үзэхгүй байх.
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Zambal (106.155.12.92)
    Araar tavigch uviagui sexiin donton umhiirsan mah shunaliin tulam uviagui sadar em yaaj iim hamagui yarij il garj yavdag bnaa huhnuus ni suu asgaraagui tojgo asgarmar ve pisda
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
    • (108.24.187.91)
      Ямар муухайгаар бичдэг амьтан вэ чи өөрөө, энэ хүүхэн ямар ч байсан 4 хүүхдийг нь гаргасан хүн хөрөнгөний талыг байтугай авах эрхтэй Чам шиг хүний хогоос хогийн үг л гарах юм даа!!!
      2022 оны 05 сарын 18
  • Зочин (66.183.222.252)
    Tэвчээрт хязгаар байдаг шүү. Эмэгтэй хүн нэг шийдвэл эргэж хардаггүй.Монгол эрчүүдийн бөгсний донг тэвчих хэцүү хэцүү. Хамгийн ай маар нь эр хүн эхнэрээсээ өөр хүнтэй явалдаж байх нь зөв,угаасаа л тййм юм байх ёстой мэтээр хөвгүүддээ ойлгуулдаг үё дамжин хадагалагдах зуршил бийболж байгаа нь аймаар....
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (76.90.45.137)
    Bitgii buuj uguurei! Yag zuw bugdiig n ner us zuragtai n barimttai il tawiad baigaarai.
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.167.69)
    Хачин царайлчаад эхнэр хүүхдээ ч олигтой авч явж чадахгүй байж бас их санаатай ийм увайгүй юмнууд л төрд шургаад байгаа энэ ч бас л шургах гэж үзээд байгаагаас л монгол хөгжихгүй байгаа юмаа
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Zochin (66.181.160.118)
    Ene hamar chini yatsan nuhur ve ovoo er hun gej bodson chini hugiin lagaa bn sh dee
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Арчаагүй ч эр бол доо зайлуул даа гэж. Хүчтэй байгаарай бүсгүй минь.
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.21.247)
    Tordain ganbold uudtei er bishee.4 huuhdiig ni gargasan ehneree ingej pyalj baigaa hun mongoliin ard tumend hairtai baij tednii tuluu bj chadah uu.bas l yarij chadah yum yumaa.yun uls turd oroh ve
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Б.Гсэр (66.181.160.5)
    Ёстой мундаг бүсгүй байна?16 жилийн дотор хулгайч бүрэн танигдах юм байна?Чамд амжилт хүсье??Хамар Ганболдийг будаа болгоорой!!!Ийм эр хүн байдаггүй юм!!!Түвшинжаргал гэж хөгийн хулгайч Чимэдцэеэгээс 200 сая нэхэмжилж авдаг шүүхийн шийдвэр гаргадаг шүүгчийг шалгуулах хэрэгтэй шүү?Чи ч Чимэдцэеэ гуайд туслаарай?Хамаатан шүүгч байгаад мөнгөнөөс нь хувь хүртсэн шиг санагдаж байгаа!!!!Шүүгч бол ашиг харж ажлаа хийдгийг бүгд мэдэж байгаа!!!!
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.126.89.31)
    ёстой хүний үнэргүй нөхөр юмаа, шүүх зөв шийдээсэй билээ?? монголын 1000, мянган эх чамайг дэмжинээ
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (85.96.5.156)
    Gyndalaigiin heldeg zuv shtee " Ganboldoo, minii dyy er hun shig salaa. 4 huuhdiig chn gargaj ugsun emegteid uguh yostoi yumig n uguud sal" gej zuvluj bsn. Zuv2
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Иргэн (85.96.5.156)
    Мөнгөтэй хүний өмнө хүч нь мөхөсдөөд аргаа бараад бичиж бгаа блгүйдээ... 4 хүүхдий нь гаргаж өгөөд бхад салахдаа эр хүн шиг салчихгүйдээ... Ер нь улс төрд орж бгаа бас гэр бүлийн байдал чухал юм бнаа. Эхнэр хүүхдүүдээ гэдэггүй хүн эх орон ард түмний төлөө явах нь юу л бол
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
    • зочин(66.181.167.69)
      яг үнэн энэ балайг одоо дэмжих хүн ч олдохгүй
      2022 оны 05 сарын 18
  • Зочин (139.5.216.39)
    Бүх анги дуусчээ.
    2022 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.73.207)
    Сайхан бүсгүй минь тэвчээртэй,зоригтой байгаарай бүсгүй хүнд ямар их хүч байдаг гэдгийг үзүүлээд өгөөрэй. 4үрийн чинь заяа түшнээ.
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • irgen (192.82.74.15)
    Ene emegteig demjij baina.Amjilt husey
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.140.11.251)
    Emegtei hvnig dord vzdeg er hvn bol ene horboogin adgin shaar ter yriltslagand orood yrj bgaan jvjiglej bgaan ilt bsan erin muu emd gej vg baidag shvv Zorigtoi bai ohin min chini ard mongolin saihan eejvvd chamaig demjine gedegt itgeerei
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.140.11.251)
    Emegtei hvnig dord vzdeg er hvn bol ene horboogin adgin shaar ter yriltslagand orood yrj bgaan jvjiglej bgaan ilt bsan erin muu emd gej vg baidag shvv Zorigtoi bai ohin min chini ard mongolin saihan eejvvd chamaig demjine gedegt itgeerei
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (64.119.23.145)
    Би уг нь Т. Ганболдыг их зөв залуу юм гэж их дэмждэг байсын. Тэгсэн хүн чанаргүй нэр алдрын төлөө нэгэн бололтой. Эхнэртээ ийм хатуу зан гаргаж байгаа хүн төрд гараад ямар байх нь тодорхой. Нэгэгт таарч тохирохгүй бол чимээ аниргүй салаад эхнэр хүүхдүүддээ өв хөрөнгийг нь юм үзсэн эр хүн шиг тасдаж өгөөд асуудлаа шийдээчээ.
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • Нарантуяа (192.82.67.196)
    Ганболд оо, газрын ойр гайны бага дээр гэдэг үг байдаг шүү дээ, буруугаа эр хүн шиг хүлээгээд асуудлаа шийдсэн нь дээр дээ!!!!
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.216.172)
    Анхнаасаа Ганболдын хөрөнгөнд болж суусан юм бна Эмэгтэй болохоороо л зөв бдаг юм биш шүү Ёстой шулам юм даа
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
    • Зочин(59.153.115.181)
      Анхнаасаа Ганболд ийм хөрөнгөтэй байсныг чи харсан юмуу, юу ч үгүй хоосон байхдаа нийлсэн гэдгээ хэлээд бичээд байгаа юм бишүү, хэн нь жинхэнэ шулам чөтгөрийг үнэн харуулна. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэгдээ Ганболдын тролл л биш бол дуугай бай
      2022 оны 05 сарын 17
    • Анааш(66.181.161.35)
      За долоогч минь зайл
      2022 оны 05 сарын 17
    • Зочин(66.181.161.35)
      За м уу Хамарыг долоогч минь зайл..
      2022 оны 05 сарын 17
    • (139.5.217.96)
      Chi bas ganboldin xamsaatan uu.emegtei xvn neg shiidexeeree duusgaj baij l saldag bgaa shvv.olon olon zobj yabaa exchvvd,emegteichvvded zorig oruulj zubiig senxrvvlsen mundag emegte bna.
      2022 оны 05 сарын 17
  • Доёоо (64.119.21.248)
    Маш мундаг бүсгүй юмаа хичээгээрэй амжилт хүсье
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.8)
    Ганболдын ухаан санаа нь эрүүл юм уу,шалгуураар,эрүүл бол шууд шоронд хий,тэнэг малыг,хэлэх ч муу үг алга
    2022 оны 05 сарын 17 | Хариулах
    • (122.201.24.38)
      ганболд ч дээ эрийн шинжгүй өчүүхэн амьтан бна шдээ
      2022 оны 05 сарын 17
Top