өдөр
шөнө
×

"Мах Импекс" ХК-ийн салбар үйлдвэр шаардлага хангаагүй бохир орчинд махаа бэлтгүүлж байжээ

ШӨХТГ-ын Ажлын хэсэг Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг "Эм Ди Си Пи" гэх мах бэлтгэх үйлдвэр шалгалт хийжээ. Шалгалтын үеэр бэлтгэж буй махаа химийн бодисоор угааж үнэрийг нь дардаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд махнаас авсан дээжид МХЕГ-ын лабораторид шинжилгээ хийж байгаа аж.

Мөн ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын явцад өөр нэг ноцтой асуудал илэрсэн нь тус үйлдвэрийн бэлтгэсэн махнууд нь Монголд үйл ажиллагаа явуулдаг Хиам, консерьвийн үйлдвэрийн (ХКҮ) хаяг шошготой байсан болох нь тогтоогджээ. 

“ХКҮ” компани нь “Мах Импекс” компанийн салбар үйлдвэр бөгөөд өөрийн танилцуулгадаа "Мах импекс" ХК-ийн дотоодын зах зээл дэх стратегийн нэгж хэмээн онцлон дурджээ.

Тэгвэл энэхүү асуудлаас үүдэн "Мах Импекс" ХК-ийн салбар үйлдвэр шаардлага хангаагүй бохир орчинд махаа бэлтгүүлж, түүгээр нь "Мах Импекс" ХК хиам үйлдвэрлэдэг байсан уу гэх айдас, түгшүүр хэрэглэгчдийн дунд үүсээд эхэлжээ. 

Харин "Мах Импекс" ХК-ийн зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж, “Химийн бодистой мах хадгалж, худалдаалсан байж болзошгүй гэх Эмээлтэд байгаа компани нь “Мах импекс” болох “ХКҮ” ХХК-тай ямарч хамааралгүй. Манай компанид мах нийлүүлэх тусгай гэрээ, эрх, зөвшөөрөл байхгүй. Тус компани нь манай компанийн хаяг, шошгийг хууль бусаар ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж, манай компанийн нэр хүндийг унагааж байна" гэсэн мэдэгдлийг гаргажээ.

Дашрамд сонирхуулахад, "ХКҮ" ХХК-ийг Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаяр эзэмшдэг бол "Мах Импекс" ХК-ийг Халтмаагийн Баттулга өөрийн төрсөн дүү Халтмаагийн Баттуулын хамтаар эзэмшдэг ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (66.181.160.74)
    Мөн ч бузартай хүн юм аа. Монгол иргэдийг хорлох үүрэг авсан вм бна даа.
    2022 оны 05 сарын 16 | Хариулах
  • Женко хорлон сүйтгэгч, урвагч шүү! (202.126.88.176)
    Энэ Женко үхэж байсан хүүр монголчуудыг бүгдийг нь үхүүлж, алж, амьдрах аргагүй болгочоод энэ улс оронд өөрөө эзэн суух санаатай юмуу, оросод нэгтгэх даалгавартай юмуу? Энэ луйварчинг шалгаж, хүлээх ёстой хариуцлагыг нь нэн даруй оноогооч ээ! Арай дэндлээ! Монголчууд байгаа онохгүй бахиралдах юм. Яг үнэндээ өнөөдрийн энэ хямралыг Женко л үүсгэсэн. Төмөр замгүй, нүүрсээ зарж чадкү, бүх боломжоо оросод алдсан.
    2022 оны 05 сарын 16 | Хариулах
    • Аагий(66.181.160.77)
      Хиам идэхгүй байсан дээр . Аль ххк ийм л юм хийж бгаан энэ бичлэгийг таьсан хүн үнэхээр эр зориг эх оронч хүн бна баярлалаа чамд
      2022 оны 05 сарын 16
    • (192.82.71.156)
      Байгаа онож байгаан бол өөрөө эхэлж шалгаач чадахгүй байж өдөөн хатгалага хийж байхаар ард иргэдийн дунд бүү яс хая
      2022 оны 05 сарын 16
Top