өдөр
шөнө
×

Нийгмийн даатгалын сангийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбумаар зоорь авахаар болжээ

Төлбөрийн чадваргүй болсон банкуудаас авах авлагын талаар НДЕГ-ын дарга Д.Зоригт Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.

Тэрээр энэ талаар, "Чингис хаан банк хуваарийн дагуу төлбөрөө хийж чадахгүй байна. Тиймээс төлбөрт нь зоорь авч байгаа. Зоорийг нь нийслэл ашиглахаар гурвалсан гэрээ хийсэн. Зоорь авснаар эхний ээлжинд 25 тэрбум төгрөг барагдана. Чингис хаан банкны асуудлаар Монголбанктай байнгын уулзалт зохион байгуулж байгаа. Тус банк шинэ хувьцаа эзэмшигчтэй болох асуудал яригдсан" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Юун зоорь вэ? Мал аа! (66.181.161.96)
    Энд тэндхийн шахааны мөнгө болгодог юм байна.
    2022 оны 05 сарын 06 | Хариулах
Top