өдөр
шөнө
×

Чихрийн наймаачны булхайд чихээ дарсан МАН

МАН-д ард түмэн итгэл үзүүлэн бүх шатны эрх мэдлийг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл МАН-ын эрх баригчид авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй хамгаалсаар байна. 

Үүний нэг нь “Оргил”-н Ж.Ганбаатарын хууль бус үйлдэл, булхайг МАН-ын эрх баригчид чимээгүй хамаалсаар байна. Ж.Ганбаатарын хувьд иргэд олон нийт ч, Баянголын намын нөхөд нь ч зангарагатай, юм үзэж нүд тайлсан бизнесмэн хэмээн итгэж байсан. Гэвч тэрээр эрх мэдлээ ашиглан үйлдэж буй ёс зүйгүй үйлдлүүд хэрээс хэтэрч, одоо АТГ болон тагнуулын байгууллагад шалгагдахад хүрчээ. Харамсалтай нь Ж.Ганбаатар АТГ-ын ажлыг хийлгэхгүй ойрын хүмүүсээр нь нөлөөлөхийг оролдож, намын эрх баригчдынхаа үүдийг сахин суугаа сурагтай. 

Ж.Ганбаатар УИХ-ын сонгуульд, Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа их хэмжээний мөнгө өгсөн хэмээн өөрөө намынхаа хурлын үеэр хэлсэн бичлэг цахим орчинд түгсэн. Тиймээс түүнийг бүрэн хамгаалагдсан, юу ч хийсэн МАН хацайлна хэмээн бат итгэлтэй байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт өөрийн бүрэн сүлжээг бий болгосон баримтуудыг харахад Эдийн засгийн байнгын хороогоороо дамжуулан улсын хэмжээнд давхар сүлжээгээ үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. МАН-ын эрх баригчид, ёс зүйн хороо эдгээр фактуудыг баримттайгаар мэдэж байгаа боловч хав даран суух нь юуны учир вэ?! 

Ж.Ганбаатарын эрх мэдлийн төлөөх хүслийн төлөө Баянгол дүүрэг эрх зүйн чадамжтай Засаг даргагүй 45 хоножээ. Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж гацааж буй Хотын дарга Д.Сумьяабазар, шудрага ёсны тэмцэл хийнэ гэдгээ зарласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, албан тушаалын хэрэгтэй тэмцэх МАН-ын Генсэк Д.Амарбаясгалан нар өнөөдрийг хүртэл чихээ даран суугаа нь хэний төлөө вэ?! 

МАН-ын эрх баригчид хөгжлийн төлөө хүчээ нэгтгэв үү, хэтэвчнийхээ төлөө ХҮЧЭЭ нэгтгэв үү? 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top