өдөр
шөнө
×

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 5 сая гаруй төгрөгийн хандив цуглуулсан иргэнд торгох ял оноожээ

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулсан иргэнд ял оноолоо. Тодруулбал, Иргэн М.Г нь олон нийтийн сүлжээнд бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараан, өөрийн банкны дансаар нэр бүхий 500 иргэнээс нийт 5 сая гаруй төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна. Залилан хийсэн этгээдийн торгох ял оноож, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг нь улсын орлого болгожээ.

Иймд иргэд хандив, тусламж хүссэн зар мэдээллийн үнэн эсэхийг нягталсны үндсэн дээр бусдад мөнгө хандивлаж байх, хандивын мэдээлэлд няхуур хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top