өдөр
шөнө
×

БНСУ-ын иргэд зургадугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсад визгүй зорчино

Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрийг гаргажээ. Тодруубал, аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.

Засгийн газрын тогтоол 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top