өдөр
шөнө
×

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн 20,4 саяар олимпын нээлт үзэж, 26,7 саяар АНУ-д ажлын айлчлал нэртэй “аялал зугаалга” хийжээ

Төсвийн хэмнэлтийг манлайлан ажиллах учиртай Сангийн яамны сайд дарга нар 30 сая төгрөгөөр Дубай болон ОХУ-д томилолтоор ажиллаж, 49 саяар “Их тэнгэр цогцолбор”-оос үйлчилгээ авсан төсвийн тансаглалтай холбоотой асуудлыг бид өмнөх дугаартаа хөндсөн билээ. /Энэ тухай бичвэрийг энд дарж уншина уу/

Тэгвэл энэ удаа Сангийн сайд Б.Жавхлан он гарсаар төсвийн 46 орчим сая төгрөгөөр АНУ, БНХАУ зэрэг улсууд руу томилолт нэрээр “аялж зугаалсан” байж болзошгүй асуудлыг танилцуулж байна.

Б.Жавхлангийн тухайд 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо нээлтээ хийсэн өвлийн олимпд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын хамтаар оролцож явсан тухай зураг, баримт тухайн үед нийгмийн сүлжээнд ил болж байв.

Тэгвэл олимпын нээлт үзэхээр БНХАУ-д “ажлын айлчлал” хийсэн Сангийн сайдын зардалд Сангийн яам 20 сая 481 мянган төгрөгийг төсвөөс гаргажээ.

Уг мөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сангийн яамнаас “Сайд БНХАУ айлчлал” нэрээр гүйлгээ хийн зарцуулжээ.

Уг нь сайд, дарга нарыг хувийн зардлаараа олимпын баяр наадам үзэхийг хориглосон зүйл  заалт хуульд байхгүй. Гэтэл төсвөө хэмнэе гээд дээр дооргүй бүсээ чангалж байгаа энэ үед Б.Жавхлан мэтийн улстөрчид хувиасаа биш төсвөөс 20 сая төгрөг гаргуулан олимпын нээлт үзсэн нь ёс зүйгүй асуудал юм. Нэг үгээр төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг эрхэм сайд энэхүү үйлдлээрээ үлгэрлэн харуулжээ.

Тэрээр БНХАУ-д олимпын нээлт үзсэнийхээ дараахан буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ний өдрөөс 20-ний өдрийн хооронд АНУ-д ажлын айлчлал хийжээ.

Валютын сангийн уулзалтад оролцох зорилготой энэхүү айлчлалд харин улсын төсвөөс 26,788,780 төгрөг гаргасан байх ажээ.

Эхний гүйлгээ болох 13,604,300 төгрөгийг 2022 оны 02-р сарын 14-ний өдөр “Скай тикет энд травел ХХК” руу Б.Жавхлангийн онгоцны тийзийн төлбөрт шилжүүлсэн байна.

Харин удаах гүйлгээ болох 13,184,480 төгрөгийг мөн л 2022 оны 02-р сарын 14-ний өдөр “Валютын сангийн уулзалтын зардал” гэсэн утгатайгаар Төрийн банкны данс руу шилжүүлжээ.

Нэг үгээр Б.Жавхлан сайд АНУ-руу хийсэн ажлын айлчлал нэртэй “аялал”-даа улсын төсвийн 13,6 сая төгрөгийг онгоцны тийзэнд, 13,1 сая төгрөгийг буудал, унаа, хоол хошиндоо зарцуулсан болох нь тодорхой байна.

Ямартай ч иймэрхүү үрэлгэн Сангийн сайдтай байхад бусад нь төсвийн хэмнэлт хийх гэж хичээгээд ч хэрэг алга гээд хэлчхэд хатуудсан болохгүй биз. “Үүрэхийг нь чи үүр. Янцаглахыг нь би янцаглая” гэдэг шиг бусад нь төсөв хэмнэж, Б.Жавхлан мэт нь хэмнэсэн дүр эсгэж татвар төлөгчдийн мөнгийг иймэрхүү маягаар баруун солгойгүй цацаж байгаа түүний энэхүү эх оронч бус үйлдэлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • irgen (202.9.46.89)
    Idehiin dontoi MANgaraa zailuulaach.kovidiin ue gd hugtsaatai had.huug navs buruulaad.hugtsaaguig n 00 huutei bolgood ard tumniig hohiroson novshnuud hadgalamjiin huugee ergej haraach.Terbumtanguudiinha huug 00 bolgohgui uo.Tsaad hulgaichuud n icheed bga bol.eersdee iim urelgen baij.ard .irgedee buh uomand booj haaj.hasaj tanaj bh uom Emhii hulgaich Javhlan.Lhavgasuren 2 oo kovidiin huulia tsutsal.Hugatsaagui hadgalmjind huu tul.
    2022 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.49)
    Энэ мэт хулгайчуудаа нүдэнд ил хулгай хийлгээд л байх уу ХБ т холбоотой бздэ бас
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.92.229)
    Жавхлан ч олигтой амьтан биш байхаа.Хамгийн сулбагар тэнэг сангийн сайд гэж боддог шүү.
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    Zail zail heleh muu ug algadaa
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.23.49.69)
    Явах шаөрдлагатай газар явж, орох шаардлагатай үйл ажиллагаанд оролцож, уулзах шаардлагатай хүмүүстэй уулзаж, ярих шаардлагатай ажлаа ярьж байх хэрэгтэй. Гарах зардлыг ч гаргах хэрэгтэй, гайхаад шагшраад, төр засгийн ажлыг харлуулаад байх шалтгаан биш.
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хэдэн тэрбумаар нь идэж уусан шамшигдуулсаны хажууд бага мөнгө байна даа.
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
Top