өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, гудамжинд гарч тэмцэнэ хэмээн мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр энэ талаар "Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ Хөгжлийн Банкны хулгайтай холбоотой улстөрчдийн асуудлыг нууцаар хэлэлцлээ. Тэднийг хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагаас оруул ирсэн асуудлыг олонхоороо хамгаалж авч үлдэж байгаа нь маш хариуцлагагүй зүйл. Ганцаараа ХҮН намыг төлөөлж байгаа ч зөв зүйлийг нь дэмжье, бодлогын өөрчлөлт хийе гэдэг байдлаар хоёр жил ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй. Тиймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй боллоо. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Мөн тэрээр ирэх пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" гэдэг тайван жагсаалыг зохион байгуулна хэмээн мэдэгдэв. 

Тэрээр уг жагсаалынхаа талаар, "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" нэртэй тайван жагсаалыг бид зохион байгуулах гэж байна.  Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийг цомхон болгох хэрэгтэй. Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя. Бид өнөөдөр Улаанбаатартаа л чихцэлдээд амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.178.227)
    Бүгд хулгайч юм чинь их хурал тараад бүгдээрээ шорондоо орох нь зөв шүү. Ард түмэн ийм хулгайчдыг тэжээх чадал алгаа. Амьдрал хэцүү байна
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
Top