өдөр
шөнө
×

Б.Жавхлан, С.Мөнгөнчимэг тэрүүтэй сайд дарга нар 30 саяар Дубай болон ОХУ-д айлчилж, 49 саяар Их тэнгэр цогцолбороос үйлчилгээ авчээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй Сангийн яамны өндөр албан тушаалтнууд төсвийн хэмнэлтийн хуулийг удаа дараалан зөрчиж, улсын төсвийн хөрөнгөөр гадаад орнуудад томилолт нэрийн дор “аялж, зугаалсан” байж болзошгүй баримтыг цувралаар танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, Дэд сайд С.Мөнгөнчимэг, Ч.Чимидсүрэн тэргүүтэй сайд, дарга нар 30 саяар Дубай болон ОХУ-д айлчилжээ!

Төсвийн хэмнэлтийг бусдадаа үлгэрлэх учиртай Сангийн яамны сайд, дарга нар үр ашиггүй зардал гаргаж томилолт нэрээр гадаад улсад “аялаж зугаалах” нь сүүлийн үед хэрээс хэтэрчээ. 

Үүнийг нотлох хэд, хэдэн баримт байгаагийн нэг нь 2021 оны 12-р сарын 14-ний өдөр Сангийн яамнаас гаргасан 30 орчим сая төгрөгийн мөнгөн гүйлгээтэй холбоотой асуудал юм.

Тухайлбал, энэ өдөр Сангийн сайд Б.Жавхлангийн ОХУ-д хийх томилолтын зардалд “Сангийн сайд,  ОХУ-ын томилолтын зардал” гэсэн гүйлгээний утгатай 12,961,890 ₮-ийн болон 8,529,740 ₮-ийн (нийт 2 удаагийн 21,491,630₮) шилжүүлгийг Сангийн яамнаас “Амаржаргал” гэх хувь хүний данс руу шилжүүлжээ. 

Энэхүү томилолтод Б.Жавхлан ганцаараа яваагүй Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй хамт явсан байдаг бөгөөд С.Мөнгөнчимэгийн онгоцны тийзэнд 5,163,000 төгрөгийг “Бэйтрэвел” ХХК-д Сангийн яамнаас шилжүүлжээ.

Мөн 2021 оны 12-р сарын 14-ний өдөр Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэнгийн Дубай хотод хийсэн томилолтын тийзны зардал болох 8,498,000 төгрөгийг Сангийн яамнаас "Нью Жуулчин Турс" ХХК-ийн данс руу дээрх өдөр шилжүүлсэн байна.

Үндсэндээ Б.Жавхлан, С.Мөнгөнчимэг, Ч.Чимэдсүрэн нарын томилолт нэртэй үр ашиггүй “аялал, зугаалгын” зардалд зориулан ганцхан өдрийн дотор 30 орчим сая төгрөг төрийн сангаас гаргаж салхинд цацсан нь тус яамны үрэлгэн байдал хэрээс хэтэрснийг харуулсан үйл явдал хэмээн үзэх үндэслэлтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Их тэнгэр цогцолбор"-оос үйлчилгээ авсныхаа төлбөрт 49 саяыг шилжүүлж, 6,1 сая төгрөгөөр сэтгүүлчидтэй уулзжээ

Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг “Их тэнгэр цогцолбор” руу Сангийн яам 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 49,272,500 ₮-ийг “үйлчилгээний төлбөр” нэрээр шилжүүлжээ. Цаг хугацаа болон арга хэмжээ зохион байгуулсан байршил зэргийг харвал Улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн батлуулахтай холбоотойгоор Сангийн яамныхан УИХ-ын гишүүдтэй Их тэнгэр цогцолборт найр наадам үүсгэсэн байж болзошгүй харагдаж байгаа юм.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн байна. Монгол Улсын төсвийн төсөлтэй холбогдуулан уулзсан энэхүү уулзалтын зардалд 6,124,550 төгрөгийг "Номин бизнес клуб"-т төлжээ. 

Сайд, дарга нарын тухайд сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж ажлаа танилцуулах нь хэвийн үзэгдэл. Харин Б.Жавхлангийн тухайд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтдаа 6,1 сая төгрөгийг төсвөөс гаргасан нь өөрийгөө пиардуулах гэсэн үр ашиггүй зардал гэлтэй харагдаж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.26.193.237)
    Ямар их!!! Дэндүү халамж авчээ!!! Өөрийн нь мөнгөөр явуулаа !!!ам ажил нь сайхан орхиймаа ичиж амьдар!!
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Elbeg (174.241.40.43)
    Erunii ene uls oron n ezen n mongoliin arad tumen . Ulsiin huraliin geshuud n arad tumen n tuluulel gej baiga . Tedger tuluulegch n huul zurtsej hulgai luibar hiij uls oron, arad tumen n erkh ashigt hund nochitai haldsan bol arad tumen tedniig tatan buulgaj hariutsalg totsokh erkh Medel be. Setgel nigtej tsadbal nig delkhiin hagasiig ezelj baisan baatarlag arad tumen shu. Tiim bolkhor tanar edger 76 ulsiin huraliin geshuud, bas tedger turuu zasagt shurgalsan hulgaichid luibarchid d hariutsalg totsoj tsadakh arad tumen shu. Ene turiin togtoltsoo system d uurchilt hiikhui bol yamar nam, yamar uls turuuch garsanch ikh uurchilt shinechilt garkhui. Tiim bolkhor system in uurchilt hiikh yostai.
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.92)
    Сангын Сайдаа идэж ууж луйвардаж хансан бол ОГЦОРЧЭЭ!!!!!! чааваасдаа ард иргэд шиг өөрөө амьдараачээ зайл дад ор!!!!!!!!!
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Irgen (202.126.88.173)
    Tegeed yadigiin ta nar songoo bizdee malnudaa, Negent songoson bol yu hiihiig ni har, ahiad helie ta nariin songolt
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.21)
    Энэ үнэн бол зайлуул.юм л бол баруун.ану д том том суршууль төгссөн гэж ярьдаг ч тэр сжргууль нь улмыг өрөнд оржул өөрсдөө жарша гэж заадаг юм уу
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
  • Лаларууд (176.127.73.114)
    Хүн болгон хаад хатад шиг хэмжээгүй үрэх юмаа, нийгэмд юу ч бүтээж байгаагүй төрөөс яаж идхээ андахгүй лалрууд, Жавхлан дампуурсан банкны амыг барьж үхтэл шаагаад ханаагүй бхдаа
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (66.181.178.227)
    Даварсан гахайнуудыг буудан хороож мөнгөө авцгаая. Иргэдийн татвараар зугаалж байгаа хулгайчдыг 5 сарын 5 нд буудна шүү
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.186.15)
    Бууд
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
  • Уншигч (66.181.191.37)
    Улсын мөнгийг ингэж зарцуулж болохгүй билээ.энэ монгол улсад бүтээн байгуулалт биш тусгай хангамж ёстой алинаар алдаж байна.энэ Жавхлан гэж ёстой юм үзээгүй хоосон толгойт байна.сангийн сайд ийм байхад бусад нь яах болж байна энэ мөнгийг төлүүлээчээ.энэ шуналын туламыг зайлуулаач.
    2022 оны 05 сарын 02 | Хариулах
    • (203.91.115.55)
      Ингэж барин тавин мэдэж бгаа бол хариуцлагыг нь тооцож сонгогчидод нь хариуг нь харуулаач
      2022 оны 05 сарын 02
Top