Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг шүүхийн шийдвэрээр нэг сарын хугацаатай цагдан хорьсонтой холбоотойгоор Худалдаа хөгжлийн банк Засгийн газарт буулт хийжээ.
Тодруулбал, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайдад хүргүүлсэн албан захиандаа Хөгжлийн банкинд төлөх ёстой 192,6 тэрбум төгрөгийн зээлээ ойрын хугацаанд төлж барагдуулъя хэмээн мэдэгдсэн байна.
АТГ-аас өнгөрсөн мягмар гарагт Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт илэрсэн тул Нийслэлийн Прокуророос гаргасан саналыг үндэслэн Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.