өдөр
шөнө
×

Хөгжлийн банканд 17,8 тэрбум төгрөгийн өртэй “Мондулаан трейд” ХХК-ийн нууц эзэнтэн нь Сангийн сайд Б.Жавхлан байх магадлалтай байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч “Мондулаан трейд” ХХК 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр тус банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Өдгөө “Мондулаан трейд” ХХК-ийн зүгээс Хөгжлийн банканд төлөх ёстой нийт өр төлбөр 17,8 тэрбум төгрөгт хүрээд байгаа ажээ.

“Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Нүүдэлчин групп, Шийрэв овогтой Мөнхнаст,  Миеэжав овогтой Нямбаатар, Цэдэниш овогтой Баярсайхан нар бүртгэгдсэн талаар Улсын бүртгэлийн сайтад мэдээлжээ.

Тэгвэл тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхан нь Чингисхаан банкны ерөнхий захирал асан Будням овогтой Батхүүгийн эхнэр юм байна. Харин Б.Батхүү нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр Амийль овогтой Соёлмаатай "Ньюгоби гэйт" ХХК-ийг хамтран эзэмшдэг, бизнесийн хамтрагчид ажээ.

Энэ утгаараа Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч "Мондулаан трейд" ХХК-ийг хувьцаа эзэмшигч, холбоо хамаарлаар нь хөөгөөд үзэхэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай хамаарал бүхий этгээдийн нэр ус гарч байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Мөн Б.Батхүүгийн эхнэр Ц.Баярсайхан нь Чингисхаан банкны гол хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд тэрээр Чингисхаан банкны 28 хувийн хувьцааг эзэмшдэг байна. Түүнчлэн Ц.Баярсайхан нь  А.Соёлмаатай үй зайгүй найз нөхдийн харилцаатай гэдэг мэдээллийг  ч зарим хэвлэлд бичжээ.

Б.Батхүү, Ц.Баярсайхан нарын мэдлийн Чингисхаан банканд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 130.7 тэрбум төгрөг байршиж байсан нь эрсдэлд орсон гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор мэдэгдчихсэн. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний “Чингис хаан банк төлбөрийн чадваргүй болсон нь үнэн” гэдэг мэдэгдэл төрийн мэдлийн 130 тэрбум төгрөг салхинд  хийсчихсэн болохыг баталдаг.

Эцэст нь энэ бүхнээс харвал  Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч "Мондулаан трейд" ХХК болон төлбөрийн чадваргүй болж дампуурах дээрээ тулаад байгаа Чингис хаан банкны нууц эзэнтэн нь Б.Батхүү, Ц.Баярсайхан, А.Соёлмаа нараар халхавч хийсэн Сангийн сайд Б.Жавхлан байх магадлалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Урт чих (66.181.184.209)
    Жавхлан байгаа
    2022 оны 05 сарын 03 | Хариулах
  • Монгол улсын иргэн (192.82.90.58)
    Улс орноо нийлж тоноод байгаа төрийн өндөр албанд гарчихсан луйварчдыг сайн тодруулж шалгаад хатуу хариуцлага тооцох цаг нь болжээ ! Төрийн өндөрлөг нэртэй амьсгаанууд аа !
    2022 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (192.82.83.166)
    Сэтгэл ханамжийн судалгааг үнэгүй хийлгэх нөхцөл бүрдсэн Ямар их хоцорч явж байна Хайран 180 сая төгрөг Засаг дарга хийнэ гэдэг мөнгө цацахыг нэр биш
    2022 оны 04 сарын 20 | Хариулах
  • Ард (66.181.190.182)
    Тлм дээрэмчин бна
    2022 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.213)
    Хулгайч нарыг зайлуул.
    2022 оны 04 сарын 19 | Хариулах
Top